ХААДЫН ДЭД 2:1-18
ХААДЫН ДЭД 2:1-18 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН Елиаг хуй салхиар тэнгэр өөд авах гэж байх үед Елиа Елишатай хамт Гилгалаас явав. Елиа Елишад —ЭЗЭН намайг Бетел хүртэл илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша —ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар тангараглаж байна. Би таныг орхихгүй гэв. Тиймээс тэд Бетел уруу явав. Тэгтэл Бетел дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд Елиша уруу гарч ирээд, түүнд —ЭЗЭН эзнийг тань таны хажуугаас өнөөдөр авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хэлэхдээ —Тийм ээ, би мэднэ. Дуугүй байгтун гэв. Елиа түүнд —ЭЗЭН намайг Иерихо уруу илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша —ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар тангараглаж байна. Би таныг орхихгүй гэж хэлэв. Тиймээс тэд Иериход ирлээ. Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд Елишад дөхөн ирээд, түүнд —ЭЗЭН эзнийг тань таны хажуугаас өнөөдөр авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хариулахдаа —Тийм ээ, би мэднэ, дуугүй байгтун гэв. Тэгэхэд Елиа түүнд —ЭЗЭН намайг Иордан уруу илгээсэн учир чи энд үлдээч гэхэд Елиша —ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар тангараглаж байна. Би таныг орхихгүй гэв. Ингээд тэр хоёр цааш явав. Тэр хоёрыг Иорданы дэргэд зогсох зуур эш үзүүлэгчдийн хөвгүүдээс тавин хүн ирж, харалдаа зайдуу зогсов. Елиа нөмрөгөө авч эвхээд усыг цохиход тэр нь хоёр тийш хуваагдсанд тэр хоёр хуурай газраар гатлан гарлаа. Тэд гаталж гарсны дараа Елиа Елишад —Би чамаас авагдахаас өмнө чиний төлөө би юу хийх ёстойг гуйгтун? гэсэнд Елиша —Таны сүнсийг хоёр дахин илүүгээр над дээр байлгаач гэв. Тэр —Чи хэцүү юм гуйж байна. Хэрэв намайг чамаас авагдаж байхад чи намайг харвал энэ нь чиний төлөө биелнэ. Харин харахгүй бол энэ нь биелэхгүй гэв. Тэднийг ярилцсаар явж байтал, харагтун, галт тэрэгнүүд болон галт морьд тэр хоёрыг салгав. Елиа хуй салхиар тэнгэр өөд одов. Елиша үүнийг хараад —Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэгнүүд, тэдгээрийн морьтнуудаа! гэж хашхирав. Тэрээр Елиаг дахин харсангүй. Тэгээд тэр өөрийнхөө хувцсыг зууран хоёр хэсэг болгон урав. Тэр мөн Елиагаас унасан түүний нөмрөгийг авч, буцаж, Иорданы эрэг дээр зогсов. Елиагаас унасан түүний нөмрөгийг тэр аваад, усыг цохиж, —Елиагийн Бурхан, ЭЗЭН хаана байна вэ? гэв. Тэр бас усыг цохиход, тэр нь хоёр тийш болон хуваагдав. Елиша гаталж гарлаа. Голын цаана Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд түүнийг хараад, —Елиагийн сүнс Елиша дээр оршдог гэв. Тэд түүнтэй уулзахаар ирж, түүний өмнө газар бөхийв. Тэд түүнд —Харагтун, таны зарц нарын хамт тавин хүчит эр байна. Тэдэнд явж, таны эзнийг хайхыг зөвшөөрөөч. ЭЗЭНий Сүнс түүнийг өргөн яваад аль нэг уулан дээр, эсвэл аль нэг хөндий уруу хаясан байж магадгүй гэлээ. Елиша —Бүү илгээгтүн гэж хэлэв. Гэвч түүнийг ичтэл тэд ятгахад тэр —Илгээгтүн гэв. Иймээс тэд тавин эрсийг илгээв. Тэд гурван өдөр эрж хайсан боловч түүнийг олсонгүй. Елишаг Иериход байх үед тэд түүн уруу буцаж иржээ. Тэр тэдэнд —Би та нарт “Битгий яв” гэж хэлээгүй юу? гэв.
ХААДЫН ДЭД 2:1-18 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭН, Елиаг хуй салхиар тэнгэр өөд авах гэж байх үед Елиа Елишатай хамт Гилгалаас гарч явав. Елиа, Елишад —ЭЗЭН намайг Бетел хүртэл илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша —ЭЗЭН амьд! Бас та амьд! Таныг би орхихгүй гэв. Тиймээс тэд Бетел уруу явав. Тэгтэл Бетел дэх эш үзүүлэгчдийн хөвгүүд Елиша уруу гарч ирээд, түүнд —Эзнийг тань таны хажуугаас өнөөдөр ЭЗЭН авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хэлэхдээ —Тийм ээ, би мэднэ. Дуугүй байгтун гэв. Елиа түүнд —ЭЗЭН намайг Иерихо уруу илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша —ЭЗЭН амьд! Бас та амьд! Би таныг орхихгүй гэж хэлэв. Тиймээс тэд Иериход ирлээ. Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд Елишад дөхөн ирээд, түүнд —Эзнийг тань таны хажуугаас өнөөдөр ЭЗЭН авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хариулахдаа —Тийм ээ, би мэднэ, дуугүй байгтун гэв. Тэгэхэд Елиа түүнд —ЭЗЭН намайг Иордан уруу илгээсэн учир чи энд үлдээч гэхэд Елиша —ЭЗЭН амьд! Бас та амьд! Би таныг орхихгүй гэв. Ингээд тэр хоёр цааш явав. Тэр хоёрыг Иорданы тэнд зогсож байтал эш үзүүлэгчдийн хөвгүүдээс тавин хүн ирж, харалдаа зайдуу зогсов. Елиа нөмрөгөө авч эвхээд усыг цохиход тэр нь хоёр тийш хуваагдсанд тэр хоёр хуурай газраар гатлан гарлаа. Тэд гаталж гарсны дараа Елиа, Елишад —Би чамаас авагдахаас өмнө чамд юу хийх ёстойг надаас гуйгтун! гэсэнд Елиша —Таны сүнс над дээр хоёр хувь илүү байг гэв. Тэр —Чи хэцүү юм гуйж байна. Хэрэв намайг чамаас авагдаж байхад чи намайг олж харвал тэр нь чамд биелнэ. Харин харахгүй бол биелэхгүй гэв. Тэднийг ярилцсаар явж байтал, харагтун, галан тэрэгнүүд болон галан морьд тэр хоёрыг салгав. Елиа хуй салхиар тэнгэр өөд одов. Елиша үүнийг хараад —Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэг ба морьтон минь! гэж хашхирав. Тэрээр Елиаг дахин харсангүй. Тэгээд тэр өөрийнхөө хувцсыг зууран хоёр хэсэг болгон урав. Тэр мөн Елиагаас унасан түүний нөмрөгийг авч буцаад Иорданы эрэг дээр ирж зогсов. Елиагаас унасан түүний өнөөх нөмрөгийг тэр аваад, усыг цохиж —Елиагийн Бурхан ЭЗЭН хаана байна вэ? гэв. Тэр ийнхүү бас усыг цохиход, тэр нь хоёр тийш болон ярагдаж, Елиша гаталж гарлаа. Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд түүнийг холоос хараад —Елиагийн сүнс Елиша дээр амарлижээ гэв. Тэд түүнтэй уулзахаар ирж, түүний өмнө газарт доош мэхийв. Тэд түүнд —Харагтун, таны зарц нарын хамт тавин хүчит эр байна. Тэдэнд явж, таны эзнийг хайхыг зөвшөөрөөч. ЭЗЭНий Сүнс түүнийг өргөж яваад аль нэг уулан дээр, эсвэл аль нэг хөндий уруу хаясан байж магадгүй гэлээ. Елиша —Бүү илгээгтүн гэж хэлэв. Гэвч түүнийг тэд аягүйцтэл нь ятгахад тэр —Илгээгтүн гэв. Иймээс тэд тавин эрийг илгээв. Тэд гурван өдөр эрж хайсан боловч түүнийг олсонгүй. Елишаг Иериход байх үед тэд түүн дээр буцаж иржээ. Тэр тэдэнд —Би та нарт “Битгий яв” гэж хэлсэн бус уу? гэв.