2 КОРИНТ 9:6-15

2 КОРИНТ 9:6-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэгэхлээр ийм байна. Хармыг тарьдаг хүн хармыг хураана. Өгөөмрөөр тарьдаг хүн өгөөмрөөр хураана. Хүн бүр зүрхэндээ шийдсэнчлэн харамгүйгээр, албадлага бусаар өгөгтүн. Учир нь Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг. Бурхан бүх нигүүлслийг та нарт бялхаах чадалтай. Тийнхүү та нар үргэлж юм бүхэнд бүрэн хангалуун байдалтай байж, алив сайн үйлд элбэг баян байх болно. Энэ тухай “Тэр тараасан, ядууст өгсөн. Түүний зөвт байдал мөнхөд байна” гэж бичсэн ажгуу. Тариачинд тарих үрийг, идэх хүнсийг бэлдэн өгдөг Тэрээр та нарт тарих үрийг чинь ханган, өсгөх бөгөөд та нарын зөвт байдлын ургацыг улам арвин болгоно. Та нар их өгөөмөр байдлын төлөө юм бүхэнд баяжих болно. Энэ нь биднээр дамжуулан Бурханд өргөх талархлуудыг бий болгодог. Яагаад гэвэл энэ үйлчлэлийн үүрэг нь зөвхөн ариун хүмүүсийн хэрэгцээг хангадаг төдийгүй, харин ч Бурханд өргөх арвин талархлуудаар мөн бялхдаг. Энэхүү үйлчлэлээр өгөгдсөн баталгааны улмаас тэд Христийн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн дуулгавартай байдлын чинь төлөө, мөн тэдэнд болон бүх хүнд өгсөн та нарын хандивын өгөөмөр сэтгэлийн төлөө Бурханыг алдаршуулах болно. Тэд та нарын төлөөх залбирлаараа ч та нар уруу тэмүүлдэг. Учир нь Бурханы хэмжээлшгүй нигүүлсэл та нарын дотор байгаа юм. Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай.

Хуваалцах
2 КОРИНТ 9 унших

2 КОРИНТ 9:6-15 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэгэхлээр ийм байна. Харам таригч нь харам хураана. Өгөөмөр таригч нь өгөөмөр хураана. Хүн бүр дурамжханаар бус, албадлагаар бус зүрхэндээ байгаачлан өгөгтүн. Учир нь уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг. Та нарыг Бурхан бүхий л ерөөлөөр бялхаах чадалтай. Харин та нар бүх зүйлд, бүхий л талаар, үргэлж сэтгэл хангалуун байж, алив сайн үйлээр дүүрэн байгаарай. Энэ нь “Тэр тараасан, ядууст өгсөн. Түүний зөвт байдал мөнхөд байна” гэж бичигдсэнчлэн байх юм. Тариачинд үр, идэх талхыг ханган өгдөг Тэрээр тарих үрийг чинь хангаж, үржүүлэх бөгөөд зөвт байдлын чинь ургацыг нэмэгдүүлнэ. Та нар их өгөөмөр байдлын төлөө юм бүхэнд баяжих болно. Энэ нь биднээр Бурханд өргөх талархлыг бий болгодог. Учир нь энэ үйлчлэл нь ариун хүмүүсийн хэрэгцээг хангадаг төдийгүй, Бурханд өргөх арвин талархлаар бялхдаг. Энэхүү үйлчлэлийн нотолгоогоор тэд Христийн сайнмэдээг ярихад дуулгавартай байсны чинь төлөө, тэдэнтэй болон бусдад өгөөмөр сэтгэлээр хуваалцсаны чинь төлөө Бурханыг алдаршуулахдаа Бурханаас та нарт өгөгдсөн давамгай ивээлийн учир тэд та нар уруу тэмүүлэн, та нарын төлөө залбирдаг юм. Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай.

Хуваалцах
2 КОРИНТ 9 унших

2 КОРИНТ 9:6-15

2 КОРИНТ 9:6-15 АБ20042 КОРИНТ 9:6-15 АБ20042 КОРИНТ 9:6-15 АБ20042 КОРИНТ 9:6-15 АБ2004