2 КОРИНТ 8:1-7
2 КОРИНТ 8:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)
Ах дүү нар аа, Македонийн чуулгануудад өгсөн Бурханы нигүүлслийг та нарт мэдүүлэхийг бид хүсэж байна. Зовлонгийн үлэмж хатуу сорилтод байхдаа тэд баяр хөөрийн бялхалд байж, туйлын хоосрол нь тэдний өгөөмөр зангийн баялагт халгисан юм. Учир нь тэд хэр чадлаараа болон хэрээсээ ч илүү, сайн дураараа өгснийг би гэрчилнэ. Ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд оролцох ивээлийн талаар биднээс асар шаргуугаар гуйж, бидний найдаж байснаар бус, харин тэд өөрсдийгөө эхлээд Эзэнд, дараа нь Бурханы хүслийн дагуу бидэнд өгсөн. Иймээс урьдаас эхэлсэн шигээ энэхүү нигүүлслийн ажилаа та нарын дотор дуусгахыг бид Титээс гуйсан юм. Харин та нар юм бүхэнд, итгэл, үг, мэдлэг, аливаа оролдлого, та нарыг гэсэн хайранд маань бялхам байдгийн адил энэхүү нигүүлслийн ажилд ч бялхам байгаарай.
2 КОРИНТ 8:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
Ах дүү нар аа, Македонийн чуулгануудад өгсөн Бурханы нигүүлслийн талаар та нарт мэдүүлэхийг бид хүсэж байна. Зовлонгийн үлэмж хатуу сорилтод байхдаа тэдний баяр баясгалангийн бялхал, туйлын ядуу зүдүү байдал нь тэдний өглөгч зангийн баялагт бялхсан аж. Учир нь тэд хэр чадлаараа болон хэрээсээ ч илүү, сайн дураараа өгснийг би гэрчилнэ. Ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд оролцох ивээлийн талаар биднээс асар шаргуугаар гуйж, бидний хүсэж байснаар бус, харин эхлээд тэд өөрсдийгөө Эзэнд, дараа нь Бурханы тааллын дагуу бидэнд өгсөн. Иймээс урьдаас эхэлсэн шигээ энэхүү нигүүлсэнгүй ажлаа та нарын дотор дуусгахыг бид Титээс гуйсан юм. Харин та нар юм бүхний дотор, итгэл, үг, мэдлэг, аливаа оролдлого, та нарт хандах бидний хайр дотор бялхам байдгийн адил энэхүү нигүүлсэнгүй ажилд ч гэсэн бялхам байгаарай.