2 КОРИНТ 5:14-18
2 КОРИНТ 5:14-18 Ариун Библи, 2004 (АБ2004)
Нэг нь бүх хүмүүсийн төлөө үхсэн тул бүгд үхсэн гэж бид ятгагдсан тул Христийн хайр биднийг албаддаг. Тэр бүгдийн төлөө үхсэн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд, амилуулагдсан Түүний төлөө амьдрах ёстой. Иймд үүнээс хойш бид хэнийг ч махан биеийн дагуу үзэхгүй. Хэдийгээр бид Христийг махан биеийн дагуу мэддэг байсан ч гэсэн эдүгээ бид Түүнийг дахиад тийм байдлаар нь мэдэхгүй. Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн. Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун, шинэ болсон байна. Бүх юмс Бурханаас байгаа юм. Тэр Христээр биднийг Өөртэйгөө эвлэрүүлж, бидэнд эвлэрлийн үйлчлэлийг өгсөн байна.
2 КОРИНТ 5:14-18 Ариун Библи 2013 (АБ2013)
Христийн хайр биднийг албаддаг. Учир нь Нэг нь бүгдийн төлөө үхсэн тул бүгд үхсэн гэж бид ятгагдсан. Тэрээр бүгдийн төлөө үхсэн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд, амилуулагдсан Түүний төлөө амьдрах ёстой. Иймд үүнээс хойш бид хэнийг ч махбодын дагуу үзэхгүй. Хэдийгээр бид Христийг махбодын дагуу мэддэг байсан ч эдүгээ бид Түүнийг тийм байдлаар бус гэдгийг мэднэ. Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна! Энэ бүхэн Бурханаас ирдэг бөгөөд Тэрээр биднийг Христээр дамжуулан Өөртэйгөө эвлэрүүлэв. Ийнхүү эвлэрлийн үйлчлэлийг бидэнд өгчээ.