2 КОРИНТ 4:8-18

2 КОРИНТ 4:8-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бид бүх талаараа зовдог боловч няцардаггүй. Сандардаг боловч цөхөрдөггүй. Хавчигддаг боловч хаягддаггүй, цохигддог боловч мөхдөггүй. Бид биедээ Есүсийн үхлийг үргэлж тээж явдаг. Ингэвэл Есүсийн амь мөн бидний бие дотор илэрхийлэгдэх юм. Амьд байгаа бид Есүсийн төлөө үхэлд байнга тушаагддаг. Ингэвэл Есүсийн амь мөн бидний үхлийн махан бие дотор илэрхийлэгдэх болно. Тийнхүү үхэл бидний дотор ажилладагчлан, амь нь та нарын дотор ажилладаг. “Би итгэсэн. Тиймээс би ярьсан” гэж бичигдсэний дагуу бидэнд ч адилхан итгэлийн сүнс байж, бид ч гэсэн итгэдэг. Тиймээс бид бас ярьдаг юм. Эзэн Есүсийг амилуулсан Нэгэн биднийг ч бас Есүстэй хамт амилуулж, биднийг та нарын хамт Өөрийнхөө өмнө аваачна гэдгийг бид мэддэг. Учир нь бүх юмс та нарын төлөө байдаг билээ. Энэ нь нигүүлсэл улам олон хүнд нэмэгдэж, Бурханд алдар хийгээд талархлыг бялхсанаар өргөхийн тулд юм. Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх хүн маань өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна. Учир нь цаг зуурын ялихгүй зовлон нь бидэнд мөнх алдрыг үлэмж арвинаар бий болгож байна. Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол түр зуурынх, харин үл үзэгдэх юмс бол мөнх билээ.

Хуваалцах
2 КОРИНТ 4 унших

2 КОРИНТ 4:8-18 Ариун Библи 2013 (АБ2013)

Бид бүх талаар дарамтлагдавч няцардаггүй, сандардаг ч цөхөрдөггүй, хавчигддаг ч хаягддаггүй, цохигддог ч мөхдөггүй. Бид биедээ Есүсийн үхлийг үргэлж тээж явдаг нь Есүсийн амь бас бидний биед илэрхийлэгдэхийн тулд юм. Амьд байгаа бид Есүсийн төлөө үхэлд байнга тушаагддаг. Ингэвэл Есүсийн амь мөн үхлийн махбодод маань илэрхийлэгдэх болно. Тийнхүү үхэл бидний дотор ажилладагчлан, амь нь та нарын дотор ажилладаг. “Би итгэсэн, тиймээс би ярьсан” гэж бичигдсэнчлэн итгэлийн сүнстэй байж, бид ч гэсэн итгэдэг, тиймээс бид ярьдаг. Эзэн Есүсийг амилуулсан Нэгэн биднийг ч бас Есүстэй хамт амилуулж, биднийг та нарын хамт өмнөө аваачна гэдгийг бид мэддэг. Учир нь бүх юмс та нарын төлөө байдаг нь нигүүлсэл улам олон хүнд нэмэгдэж, талархал нь Бурханы алдарт ихсэхийн тулд юм. Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх нь өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна. Учир нь агшин төдий ялихгүй зовлон нь бидэнд алдрын мөнхийн жинг үлэмж арвижуулж байна. Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурынх, харин үл үзэгдэх юмс мөнх билээ.

Хуваалцах
2 КОРИНТ 4 унших