2 КОРИНТ 3:12-18
2 КОРИНТ 3:12-18 Ариун Библи, 2004 (АБ2004)
Иймээс бид тийм найдвартай байж, үнэнхүү зоригтойгоор хэлдэг. Бид Мосе шиг биш юм. Аажимдаа байхгүй болох зүйлийнхээ төгсгөлийг Израилийн хөвгүүдэд харуулахгүйн тулд тэр нүүрээ бүтээлгээр халхалсан. Харин тэдний ухаан санаа хатуурсан ажээ. Тэгээд яг энэ өдрийг хүртэл хуучин гэрээг уншихад нь ч өнөөх бүтээлэг авагдалгүй үлджээ. Яагаад гэвэл тэр нь Христ дотор л зайлуулагдана. Энэ өдрийг хүртэл Мосег унших бүрд тэдний зүрхэн дээр бүтээлэг тавиастай байдаг. Гэвч хүн Эзэнд хандаж эргэх бүрд бүтээлэг авагддаг. Эзэн бол Сүнс мөн. Эзэний Сүнс хаана байна, тэнд эрх чөлөө байдаг. Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээр Эзэний алдрын тусгалыг хардаг. Бид энэхүү Түүний дүрд алдраас алдарт өөрчлөгддөг. Энэ нь Эзэний Сүнсээр болдог.
2 КОРИНТ 3:12-18 Ариун Библи 2013 (АБ2013)
Иймээс бид тийм найдвартай байж, үнэнхүү зоригтой байдаг. Бид Мосе шиг биш юм. Арилж буй зүйлийнхээ төгсгөлийг Израилийн хөвгүүдэд харуулахгүйн тулд тэр нүүрээ бүтээлгээр халхалсан. Харин тэдний ухаан санаа хатуурсан ажээ. Тэгээд яг энэ өдрийг хүртэл Хуучин гэрээг уншихад нь ч өнөөх бүтээлэг авагдалгүй үлджээ. Тэр нь Христ дотор л арилдаг байна. Энэ өдрийг хүртэл Мосег унших бүрд тэдний зүрхэн дээр бүтээлэг тавиастай байдаг. Гэвч Эзэнд хандаж эргэх бүрд нь бүтээлэг авагддаг. Эзэн бол Сүнс. Эзэний Сүнс хаана байна, тэнд эрх чөлөө байдаг. Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээрээ Эзэний алдрын тусгалыг тольдох мэт хараад, Түүний дүрд Эзэний Сүнсээр алдраас алдарт өөрчлөгддөг.