ШАСТИРЫН ДЭД 7:12-16
ШАСТИРЫН ДЭД 7:12-16 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН шөнөөр Соломонд үзэгдэж, түүнд хандан —Би чиний залбирлыг сонсож, энэ газрыг Өөртөө зориулан тахилын өргөө болгон сонгож авлаа. Хэрэв Би бороо оруулахгүйгээр тэнгэрийг хааж, эсвэл энэ газрыг хоосруулахыг Би царцаануудад тушааж, эсвэл Өөрийн ард түмний дунд тахал илгээх үед Миний нэрээр дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган, залбирч, Миний нүүрийг эрэлхийлж, бузар муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ. Энэ газарт өргөгдөх залбиралд Миний мэлмий тунгалаг, Миний чих сонор байх болно. Миний нэр тэнд үүрд мөнхөд байхын тулд Би энэ өргөөг сонгоод, ариусгасан бөгөөд Миний мэлмий, Миний зүрх сэтгэл тэнд үргэлж байх болно.
ШАСТИРЫН ДЭД 7:12-16 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭН шөнөөр Соломонд үзэгдэж, түүнд —Би чиний залбирлыг сонсож, энэ газрыг Өөртөө зориулан тахилын өргөө болгон сонгож авлаа. Хэрэв Би бороо оруулалгүй тэнгэрийг хаах эсвэл энэ газрыг хоосруулахыг Би царцаануудад тушаах эсвэл ард түмнийхээ дунд тахал илгээх үед нэрээр минь дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган залбирч, нүүрийг минь эрэлхийлж, хорон муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ. Энэ газар дахь залбиралд Миний мэлмий тунгалаг, Миний сонор соргог байх болно. Нэр минь энд үүрд мөнхөд байхын тулд Би энэ өргөөг сонгон ариусгасан бөгөөд Миний мэлмий, Миний зүрх тэнд бүх өдрүүдэд байх болно.