ШАСТИРЫН ДЭД 20:6-12
ШАСТИРЫН ДЭД 20:6-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
залбиран —Бидний эцэг өвгөдийн Бурхан, ЭЗЭН, Та тэнгэрүүд дэх Бурхан юм бус уу? Та үндэстнүүдийн бүх хаанчлалуудыг захирагч юм бус уу? Хэн ч Таны эсрэг зогсож чадахгүйн тулд хүч чадал Таны мутарт байдаг. Бидний Бурхан, Та энэ нутгийнхныг Өөрийн ард түмэн Израилийн өмнөөс хөөн зайлуулж, газар нутгийг нь Өөрийн анд найз Абрахамын үр удамд мөнхөд өгөөгүй юм гэж үү? Тэд энд амьдарч, Таны нэрийн төлөө Танд энд ариун газрыг барьж, “Бидний дээр илд, шийтгэл, тахал, өлсгөлөн зэрэг бузар муу юмс буух аваас, бид энэ өргөөний урд, Таны өмнө зогсоод (учир нь Таны нэр энэ өргөөнд байгаа), зовлон шаналлынхаа дундаас Тан уруу хашхирах бөгөөд Та сонсож, биднийг аврах болно” гэсэн билээ. Одоо харагтун, израильчуудыг Египетийн газраас гарах үед Та Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүдийг устгахыг тэдэнд зөвшөөрөөгүй (израильчууд эргэж, тэднийг устгаагүй). Та бидэнд өв болгон өгсөн Таны эзэмшлээс биднийг хөөн зайлуулах гэж ирж байгаагаараа тэд бидэнд хэрхэн хариулж байгааг хараач. Өө, бидний Бурхан, Та тэднийг шийтгэхгүй юм гэж үү? Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид юу хийхээ ч мэдэхгүй байна, харин бидний хараа Тан дээр байна гэжээ.
ШАСТИРЫН ДЭД 20:6-12 Ариун Библи 2013 (АБ2013)
залбиран —Бидний эцэг өвгөдийн Бурхан, ЭЗЭН, Та тэнгэр дэх Бурхан бус уу? Та үндэстнүүдийн бүх хаанчлалыг захирагч биш гэж үү? Хүч чадал Таны мутарт байдаг тул Таны эсрэг зогсож хэн ч үл чадна. Бидний Бурхан, Та энэ нутгийнхныг Өөрийн ард түмэн Израилийн өмнөөс хөөн зайлуулж, тэдний газар нутгийг анд найз Абрахамынхаа үр удамд мөнхөд өгөөгүй гэж үү? Тэд энд амьдарч, Таны нэрд зориулан Танд энд ариун газрыг барьж хэлэхдээ, “Бидний дээр илд, шийтгэл, тахал, өлсгөлөн зэрэг гамшигт муу юмс буух аваас, бид энэ өргөөний урд, Таны өмнө зогсоод, (учир нь Таны нэр энэ өргөөнд байгаа) зовлон шаналал дундаас Тан уруу хашхирах аваас Та сонсож, биднийг аврах болно” гэсэн билээ. Одоо харагтун, израильчуудыг Египетийн газраас гарах үед Та Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүдийг устгахыг тэдэнд зөвшөөрөөгүй харин израильчууд тэднийг устгалгүй тэднээс тойрсон билээ. Бидэнд өв болгон Таны өгсөн эзэмшлээс тань биднийг хөөн зайлуулах гэж ирж байгаагаараа тэд бидэнд хэрхэн хариулж байгааг хараач. Өө, бидний Бурхан, Та тэднийг шийтгэхгүй юм гэж үү? Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид хэрхэхээ мэдэхгүй ч бидний хараа Тан дээр байна гэжээ.