1 ТИМОТ 5:17-21
1 ТИМОТ 5:17-21 Ариун Библи 2013 (АБ2013)
Сайн удирдаж байгаа ахлагчид, ялангуяа үг ба сургаалд зүдэн зүтгэж буй нь давхар хүндэтгэл авах зохистой хэмээн үз. Учир нь Бичвэр “Тариа цайруулж байгаа үхэрт хошуувч бүү хий”, “Ажилчин хөлсөө авах нь зохистой” гэж хэлдэг. Хоёр, эсвэл гурван гэрч байхгүй л бол ахлагчийн эсрэг буруутгалыг бүү хүлээж ав. Нүгэл үйлдсээр байгаа хүмүүсийг бүгдийн өмнө зэмлэ. Тэгвэл бусад нь эмээх болно. Юуг ч ялгаварлалгүй, танил тал харалгүйгээр эдгээрийг сахихыг Бурхан ба Христ Есүс, сонгогдсон тэнгэрэлч нарын өмнө би чамд чухалчлан захья.
1 ТИМОТ 5:17-21 Ариун Библи, 2004 (АБ2004)
Сайн удирдаж байгаа ахлагчид, ялангуяа үг ба сургаал дотор шаргуу ажиллаж буй хүмүүс хоёр дахин хүндэтгэл авах зохистой хэмээн үз. Учир нь Судар “Буудай цайруулж байгаа үхрийн аманд хошуувч бүү хий”, “Ажилчин хөлсөө авах нь зохистой” гэж хэлдэг. Хоёр, эсвэл гурван гэрч байхгүй л бол ахлагчийн эсрэг буруутгалыг бүү хүлээж ав. Нүгэл үйлдсээр байгаа хүмүүсийг бүгдийн өмнө зэмлэ. Тэгвэл бусад нь мөн эмээх болно. Юуг ч ялгавар үзлээр хийлгүй, тал тохой таталгүйгээр эдгээрийг сахихыг Бурхан ба Христ Есүс, сонгогдсон тэнгэр элч нарын өмнө би чамд чухалчлан захья.