1 ТИМОТ 5:1-16

1 ТИМОТ 5:1-16 Ариун Библи 2013 (АБ2013)

Настай эрийг бүү ширүүн зэмлэ. Харин түүнд эцэг шигээ, залууст ах дүү шигээ, настай эмэгтэйчүүдэд эхчүүд шигээ, залууд нь эгч дүү шигээ бүхий л цэвэр ариун байдлаар ханд. Үнэхээр бэлэвсэн бол тэдгээр бэлэвснийг хүндэл. Бэлэвсэн хэн нэг нь үр хүүхэд, эсвэл ач гучтай бол тэднийг нь юуны өмнө өөрсдийнхнийгөө хүндлэхэд болон эцэг эхийнхээ ачийг хариулахад суралцуул. Учир нь энэ нь Бурханы өмнө тааламжтай. Ганцаараа үлдсэн ганц бие бэлэвсэн эмэгтэй өөрийн найдварыг Бурханд тавьж, өдөр шөнөгүй байнга гуйж, залбирдаг. Харин зугаацан амьдрагч нь амьд боловч үхсэн байна. Тэднийг гэм зэмгүй байлгахын тулд эдгээрийг тушаа. Харин хэн нэгэн нь өөрийнхнийгөө, ялангуяа гэр бүлийнхнээ эс тэтгэвээс итгэлийг үгүйсгэсэн бөгөөд итгэгч бусаас ч дор юм. Жагсаалтад орох бэлэвсэн эмэгтэй нь нэг л хүний эхнэр байсан, жараас доошгүй настай, сайн үйлсээрээ гэрчлэгдсэн, үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлсэн, зочломтгой, ариун хүмүүсийн хөлийг угаасан, зовсонд тусалсан ба аливаа сайн үйлсэд өөрийгөө зориулсан байх. Харин залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг жагсаалтад бүү оруул. Учир нь тачаангуй хүсэл нь тэднийг Христээс хөндийрүүлэх үед тэд гэрлэхийг хүсдэг. Тэд эхний амлалтаа зөрчсөн тул шийтгэл хүлээнэ. Үүний зэрэгцээ тэд залхуудаа дадаж, айлаар хэсүүчлэн, гагц залхуу болоод зогсохгүй, бас хов хөөцөлдөн, хэрэгт дурлаж, ярих ёсгүй юмс ярьдаг аж. Тиймээс би залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг гэрлэж, хүүхэд төрүүлж, гэрээ сахиж, буруутгах далим дайсанд бүү өг хэмээн хүсэж байна. Учир нь зарим нь хэдийнээ Сатаныг дагахаар эргэжээ. Хэн нэгэн итгэгч эмэгтэйд хамаатных нь бэлэвсэн эмэгтэйчүүд байвал чуулганд дарамт болголгүй тэдэнд тусал. Тэгвэл чуулган үнэхээр ганц бие бэлэвсэн эмэгтэйчүүдэд туслах болно.

Хуваалцах
1 ТИМОТ 5 унших

1 ТИМОТ 5:1-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

Настай эрийг бүү ширүүн зэмлэ. Харин эцэг шигээ ятга. Залуусыг ах дүү шигээ, настай эмэгтэйчүүдийг эхчүүд шигээ, залуу эмэгтэйчүүдийг эгч дүү шигээ үзэж, бүх цэвэр ариун байдал дотор ханд. Үнэхээр ганц бие бэлэвсэн эмэгтэйчүүдийг хүндэлж бай. Хэрэв хэн нэг бэлэвсэн эмэгтэй үр хүүхэд, эсвэл ач гучтай бол тэднийг юуны өмнө өөрсдийн төрсөн гэр бүлийнхнийг хүндлэхэд болон эцэг эхийнхээ ачийг хариулахад суралцуул. Учир нь энэ нь Бурханы өмнө тааламжтай. Ганцаараа үлдсэн ганц бие бэлэвсэн эмэгтэй өөрийн найдварыг Бурханд тавьсан бөгөөд өдөр шөнөгүй байнга гуйж, залбирдаг. Харин зугаа цэнгэл дотор амьдрагч бэлэвсэн эмэгтэй нь амьд боловч үхсэн байна. Тэднийг гэм зэмгүй байлгахын тулд эдгээрийг тушаа. Харин хэрэв хэн нэгэн нь өөрийнхнийгөө, ялангуяа төрсөн гэр бүлийнхээ хүмүүсийг тэтгэхгүй байвал тэр хүн итгэлийг үгүйсгэсэн хэрэг болох бөгөөд итгэгч бус хүнээс ч бүр дор юм. Бэлэвсэн эмэгтэйн жагсаалтад орох эмэгтэй нь нэг хүний эхнэр байсан бөгөөд жараас доошгүй настай, сайн үйлсээрээ гэрчлэгдсэн, үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлсэн, танихгүй хүмүүст зочломтгой байж, ариун хүмүүсийн хөлийг угаасан, зовсон хүмүүст тусламж үзүүлсэн ба аливаа сайн үйлсэд өөрийгөө зориулсан байх учиртай. Харин залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг жагсаалтад оруулахыг бүү зөвшөөр. Учир нь тэд Христийг үл ойшоож тачаангуй хүсэлдээ автахлаар гэрлэхийг хүсдэг. Тэд анхныхаа итгэлийг хойш нь тавьсан учир шийтгэл хүлээнэ. Үүний зэрэгцээ тэд айлаас айлд хэсүүчлэн, ажилгүй залхуу болоход суралцдаг. Зөвхөн залхуу болоод зогсохгүй, бас хов жив ярьдаг, бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцдог байна. Ингэхдээ ярих ёсгүй юмсыг ярьдаг аж. Тиймээс би залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг гэрлэж, хүүхэд төрүүлж, гэрээ сахиж, буруутгах далим дайсанд өгөхгүй байгаасай гэж хүсэж байна. Учир нь зарим бэлэвсэн эмэгтэйчүүд хэдийн Сатаныг дагахаар эргэжээ. Хэрэв хэн нэгэн итгэгч эмэгтэйд өөрөөс нь хамааралтай бэлэвсэн эмэгтэйчүүд байвал чуулганд дарамт болголгүй тэдэнд тусал. Тэгвэл чуулган үнэхээр ганц бие бэлэвсэн эмэгтэйчүүдэд туслах болно.

Хуваалцах
1 ТИМОТ 5 унших

1 ТИМОТ 5:1-16

1 ТИМОТ 5:1-16 АБ2004