1 ТИМОТ 3:2-5
1 ТИМОТ 3:2-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тиймээс харгалзагч нь гэм зэмгүй байж, нэг эхнэрийн нөхөр, биеэ барьдаг, хэрсүү, хүндэтгэл хүлээсэн, зочломтгой ба заах чадвартай, дарсанд шунахайрдаггүй, зодоонч биш, харин дөлгөөн, хэрүүлч биш, мөнгөнд дурладаггүй байх ёстой. Тэр өөрийн гэрийг сайн захирдаг, бүхий л хүндлэлтэйгээр эрхшээлд хүүхдүүдээ байлгадаг хүн байх (Хэрэв хүн өөрийн гэрийг хэрхэн захирахыг мэдэхгүй бол яаж Бурханы чуулганыг халамжлах билээ?)
1 ТИМОТ 3:2-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Тиймээс харгалзагч нь өө сэвгүй, нэг эхнэрийн нөхөр, биеэ барьдаг, хэрсүү, хүндэтгэгдсэн, зочломтгой ба заах чадвартай, дарсанд үл шимтэгч, зодоонч биш, харин дөлгөөн, хэрүүлч бус, мөнгөнд шуналгүй, өөрийн гэрийг сайн захирдаг, бүхий л хүндлэл дор хүүхдүүдээ захирдаг байх ёстой. (Хэрэв хэн нэгэн өөрийн гэрийг захирч мэдэхгүй бол хэрхэн Бурханы чуулганыг халамжлах билээ?)