1 ТИМОТ 3:1-13

1 ТИМОТ 3:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

Энэ бол итгэмжит үг. Хэрэв хэн нэгэн нь харгалзагч болохыг эрмэлзвэл, тэр сайн ажлыг хүсдэг хүн байна. Тиймээс харгалзагч нь гэм зэмгүй байж, нэг эхнэрийн нөхөр, биеэ барьдаг, хэрсүү, хүндэтгэл хүлээсэн, зочломтгой ба заах чадвартай, дарсанд шунахайрдаггүй, зодоонч биш, харин дөлгөөн, хэрүүлч биш, мөнгөнд дурладаггүй байх ёстой. Тэр өөрийн гэрийг сайн захирдаг, бүхий л хүндлэлтэйгээр эрхшээлд хүүхдүүдээ байлгадаг хүн байх (Хэрэв хүн өөрийн гэрийг хэрхэн захирахыг мэдэхгүй бол яаж Бурханы чуулганыг халамжлах билээ?) бөгөөд шинэ итгэгч байж болохгүй. Эс бөгөөс тэр хүн биеэ тоох вий, диаволын шийтгэлд унах вий. Тэрээр буруутгалд хийгээд диаволын урхинд орчихгүйн тулд гадна байгсдаас өөрийнхөө талаар сайн гэрчлэлтэй байх ёстой. Үүнчлэн үйлчлэгчид хүндэтгэлтэй хүмүүс байх ёстой. Тэд хоёр хэлтэй биш, дарсанд шунахайрдаггүй, бузар олз ашиг хайдаггүй бөгөөд итгэлийн нууцыг цэвэр мөс чанараар сахих учиртай. Эхлээд эдгээр нь шалгагдаг. Тэгээд хэрэв тэд гэм зэмгүй бол үйлчлэгчид болог. Түүнчлэн эмэгтэйчүүд нь хүндэтгэлтэй, хов жив хөөцөлддөггүй, тэвчээртэй, бүх юманд итгэмжтэй байх ёстой. Үйлчлэгч хүн нэг л эхнэрийн нөхөр байх ёстой бөгөөд хүүхдүүдээ болон өөрийн гэр бүлийг сайн захирдаг хүмүүс байг. Учир нь сайн үйлчилсэн хүмүүс нь сайн байр суурийг олдог бөгөөд Христ Есүст итгэх итгэлдээ үлэмж их зоригтой болдог.

Хуваалцах
1 ТИМОТ 3 унших

1 ТИМОТ 3:1-13 Ариун Библи 2013 (АБ2013)

Энэ бол итгэмжит үг. Хэрэв хэн нэгэн нь харгалзагч болохыг эрмэлзвэл, тэр сайн ажил хүсэж байна. Тиймээс харгалзагч нь өө сэвгүй, нэг эхнэрийн нөхөр, биеэ барьдаг, хэрсүү, хүндэтгэгдсэн, зочломтгой ба заах чадвартай, дарсанд үл шимтэгч, зодоонч биш, харин дөлгөөн, хэрүүлч бус, мөнгөнд шуналгүй, өөрийн гэрийг сайн захирдаг, бүхий л хүндлэл дор хүүхдүүдээ захирдаг байх ёстой. (Хэрэв хэн нэгэн өөрийн гэрийг захирч мэдэхгүй бол хэрхэн Бурханы чуулганыг халамжлах билээ?) Шинэ итгэгч байж болохгүй. Эс бөгөөс биеэ тоон диаволын шүүлтэд унах вий. Тэрээр буруутгалд хийгээд диаволын урхинд орчихгүйн тулд гадна байгсдын зүгээс сайн гэрчлэлтэй байх ёстой. Үүнчлэн үйлчлэгчид хүндтэй, хоёрдмол үгтэй бус, дарсанд шунадаггүй, эдийн шуналгүй, итгэлийн нууцыг цэвэр мөс чанараар сахидаг байх ёстой. Эхлээд тэд шалгагдаг. Тэгээд гэм зэмгүй аваас үйлчлэг. Түүнчлэн эмэгтэйчүүд хүндтэй, гүтгэгч бус, тэвчээртэй, бүгдэд итгэмжтэй байх ёстой. Үйлчлэгчид нь нэг эхнэрийн нөхөр, хүүхдүүдээ болон гэр бүлээ сайн захирдаг байг. Учир нь онц үйлчилсэн нь сайн байр суурь ба Христ Есүс дэх итгэлдээ үлэмж зоригийг олж авдаг.

Хуваалцах
1 ТИМОТ 3 унших