1 ТЕСАЛОНИК 1:8-10
1 ТЕСАЛОНИК 1:8-10 Ариун Библи, 2004 (АБ2004)
Учир нь Эзэний үг та нараас гарч зөвхөн Македони болон Ахайд ч сонсогдсон төдийгүй Бурханд итгэсэн та нарын итгэл хаа сайгүй тарсан билээ. Тиймд ямар нэгэн юм ярих хэрэг бидэнд алга. Учир нь тэд өөрсдөө та нарын дунд бид хэрхэн орсныг болон амьд бөгөөд үнэн Бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтээнүүдээсээ эргэж Бурханд хандсан тухай, ирэх уур хилэнгээс биднийг гэтэлгэдэг Есүсийг Тэр үхэгсдээс амилуулсан бөгөөд Түүний Хүүг тэнгэрээс ирэхийг хүлээх тухай мэдүүлэв.
1 ТЕСАЛОНИК 1:8-10 Ариун Библи 2013 (АБ2013)
Учир нь Эзэний үг та нараас зөвхөн Македони болон Ахайд ч сонсогдсон төдийгүй Бурхан дахь итгэл чинь хаа сайгүй түгсэн билээ. Тиймд ямар нэгэн юм ярих хэрэг бидэнд алга. Учир нь тэд өөрсдөө хэрхэн та нарын дунд бид очсон болон амьд бөгөөд үнэн Бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтээнүүдээсээ Бурхан өөд эргэж, Түүний үхэгсдээс амилуулсан Есүс, ирэх уур хилэнгээс биднийг гэтэлгэх Хүү нь тэнгэрээс ирэхийг хүлээж буй тухай мэдүүлэв.