1 САМУЕЛ 8:12-19

1 САМУЕЛ 8:12-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хаан өөрийнхөө төлөө мянгат болон тавьтын дарга нарыг томилж, зарим хүнээр газраа хагалуулан, тариагаа хураалгаж, зэр зэвсгээ болон тэрэгнийхээ тоноглолыг хийлгүүлнэ. Хаан бас та нарын охидыг авч, тэд нараар үнэртнийг бэлдүүлэн, хоол хийлгүүлэн, талх бариулна. Хаан та нарын тариалангийн талбай, усан үзмийн болон чидун модны талбайнуудаас хамгийн сайныг авч, өөрийн зарц нарт өгнө. Тэр та нарын үр тариа болон усан үзмийн аравны нэгийг авч, өөрийн түшмэд, зарц нартаа өгнө. Хаан бас та нарын эрэгтэй, эмэгтэй боолууд, хамгийн ажилсаг залуус, илжгийг авч, тэдгээрийг өөрийнхөө ажилд хэрэглэнэ. Тэр та нарын хонин сүргүүдээс аравны нэгийг авч, та нар өөрсдөө түүний боолууд болно. Тэр өдөр болоход та нар өөрсдөдөө зориулж сонгосон хаанаас болж хашхирсан ч, тэр өдөр ЭЗЭН та нарт хариу өгөхгүй гэв. Гэсэн ч ард олон Самуелын үгийг сонсохоос татгалзан, —Үгүй. Харин биднийг захирах хаан байх ёстой.

Хуваалцах
1 САМУЕЛ 8 унших

1 САМУЕЛ 8:12-19 Ариун Библи 2013 (АБ2013)

Хаан өөртөө мянгат болон тавьтын дарга нарыг томилж, газраа хагалуулан ургацаа хураалгаж, дайны зэр зэвсэг болон тэрэгнийхээ тоноглолыг хийлгүүлнэ. Үнэртнийг бэлдүүлж, хоол хийлгэж, талх бариулахаар та нарын охидыг тэр авах болно. Хаан та нарын хамгийн сайн тариан талбай, усан үзмийн болон чидун модны цэцэрлэгийг авч, бараа бологч нартаа өгнө. Тэр та нарын үр тариа болон усан үзмийн аравны нэгийг, өөрийн түшмэд, бараа бологч нартаа өгнө. Хаан бас та нарын зарц шивэгчингүүд, хамгийн шилдэг залуус болон илжигнүүдийг чинь авч, тэдгээрийг өөрийнхөө ажилд хэрэглэнэ. Тэр та нарын хонин сүргүүдээс аравны нэгийг авч, та нар өөрсдөө түүний зарц болно. Тэр өдөр та нар өөрсдөдөө зориулж сонгосон хаанаас болж хашхирсан ч тэр өдөр ЭЗЭН та нарт хариу өгөхгүй гэв. Гэсэн ч ард олон Самуелын дуу хоолойг сонсохоос татгалзан —Үгүй. Бидний дээр хаан байх ёстой.

Хуваалцах
1 САМУЕЛ 8 унших