1 САМУЕЛ 2:27-36

1 САМУЕЛ 2:27-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэгэхэд Бурханы хүн Елид ирж, түүнд —ЭЗЭН ийнхүү айлдаж байна “Чиний эцгийн гэр Египетэд Фараоны гэрийн боолчлолд байхад Би Өөрийгөө тэдэнд илэрхийлсэн бус уу? Миний тахилч нар байж Миний тахилын ширээнд очиж, утлагыг шатааж, Миний өмнө ефодыг өмсүүлэхийн тулд Би Израилийн хамаг овгуудаас тэднийг сонгосон бус уу? Израилийн хөвгүүдийн галаар өргөдөг бүх өргөлүүдийг Би чиний эцгийн гэрт өгсөн бус уу? Та нар яагаад Миний орших газарт Миний тушааснаар үйлдэгддэг, Надад өргөсөн өргөл, тахилуудад хөнгөн хандаж, бас Миний ард түмэн Израилийн тахил бүрийн хамгийн сайнаар нь өөрсдийгөө таргалуулснаар өөрийнхөө хөвгүүдийг Надаас илүүд үзэж байна вэ?”. Тиймийн тул Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний гэр болон чиний эцгийн гэр Миний өмнө мөнхөд явна хэмээн Би чин үнэнээр өгүүлсэн билээ. Харин одоо ЭЗЭН айлдахдаа ”Энэ нь Надаас хол байг! Учир нь Намайг хүндэтгэдэг хүнийг Би хүндэтгэнэ. Намайг жигшигчдийг Би үл хайхарна. Харагтун, Би чиний болон чиний эцгийн гэрийн хүчийг тасалж, чиний гэрт хөгшин настай хүн үгүй болох өдөр айсуй. Израилийн төлөө Миний хийдэг бүх сайн сайхны дунд Миний орших газар гамшиг болохыг чи үзнэ. Чиний гэрт хэзээ ч хөгшин настай хүн байхгүй болно. Гэсэн ч Би танайхнаас бүх хүнийг Өөрийн тахилын ширээнээс зайлуулахгүй нь уйлснаас болж чиний нүд сохорч, сэтгэл чинь гансрахын тулд билээ. Чиний гэрийнхэн бүгд ид залуугаараа нас барна. Чиний хоёр хүү Хофни, Финехас нарт тохиолдох зүйл нь чамд тэмдэг болно. Тэр хоёр нэг өдөр үхнэ. Гэвч Миний зүрх болон Миний сэтгэлд байгаа зүйлсийн дагуу үйлдэх үнэнч тахилчийг Би Өөрийнхөө төлөө өргөмжилнө. Би түүнд бат бэх гэрийг барьж өгнө. Тэр үргэлж Миний тосолсон хүний өмнө алхах болно. Чиний гэрт амьд үлдэгсэд бүгд хэсэг мөнгө, зүсэм талхны төлөө ирж, түүнд өвдөг сөгдөн, «Зүсэм талхтай болохын тулд тахилчийн ямар нэгэн ажлыг надад өгөөч» хэмээн гуйх болно” гэсэн гэв.

Хуваалцах
1 САМУЕЛ 2 унших

1 САМУЕЛ 2:27-36 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэгтэл Бурханы хүн, Елид ирж —ЭЗЭН айлдахдаа “Чиний эцгийн гэр Египетэд Фараоны гэрт байхад Би Өөрийгөө тэдэнд илэрхийлсэн бус уу? Миний тахилчид байж, Миний тахилын ширээн дээр тахиж, утлага уугиулж, Миний өмнө ефод зүүлгэхийн тулд Би Израилийн хамаг овгоос тэднийг сонгосон бус уу? Израилийн хөвгүүдийн бүх галан тахилыг Би чиний эцгийн гэрт өгсөн бус уу? Миний орших газарт Миний тушааснаар Надад өргөсөн өргөл, тахилууд дээр та нар яагаад дэвсэлж бас Миний ард түмэн Израилийн тахил бүрийн дээжээр нь өөрсдийгөө таргалуулан хөвгүүдээ Надаас илүү дээдэлж байна вэ?” гэлээ. Тиймээс Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү тунхаглаж байна. “Чиний гэр болон чиний эцгийн гэр Миний өмнө мөнхөд явна хэмээн Би айлдсан билээ.” Харин одоо ЭЗЭН тунхаглан “Тэгэх нь Надаас хол байг! Намайг хүндэтгэгчдийг Би хүндэтгэнэ. Харин Намайг үл тоомсорлогсдыг Би үл хайхарна. Харагтун, Би чиний тэнхээг, чиний эцгийн гэрийн тамирыг тасалж, гэрт чинь өвгөн настан үгүй болох өдөр айсуй. Израильд сайнаар соёрхдог бүхний дунд [Миний] орших газар гамшиг болохыг чи үзнэ. Чиний гэрт настай хүн үүрд үгүй болно. Гэсэн ч нүдийг чинь нулимсаар сохолж, сэтгэлийг чинь гансруулахын тулд Би танай бүх хүнийг Өөрийн тахилын ширээнээс зайлуулахгүй. Чиний гэрийн бүх үрс харин ид залуугаараа үхнэ. Чиний хоёр хүү Хофни, Финехас нарт тохиолдох зүйл нь чамд тэмдэг болно. Тэр хоёр нэг өдөр үхнэ. Харин зүрх болон сэтгэлд минь таалагдахаар үйлдэх үнэнч тахилчийг Би Өөртөө гаргаж ирнэ. Би түүнд бат үнэн гэрийг барьж өгнө. Тэр үргэлж Миний тосолсон хүний өмнө алхах болно. Чиний гэрт амьд үлдэгсэд бүгд задгай мөнгөн зоос, үмх талхны төлөө түүнд сөгдөхөөр ирж, «Үмх талхтай болмоор байна, тахилчийн ямар нэг албанд намайг тавьж өгөөч» гэж гуйх болно” гэсэн гэв.

Хуваалцах
1 САМУЕЛ 2 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна