1 САМУЕЛ 13:8-14

1 САМУЕЛ 13:8-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

Самуелын тогтоосон хугацаа болох долоо хоног Саул хүлээсэн боловч Самуел Гилгалд ирсэнгүй. Хүмүүс түүнийг орхин тарцгааж байв. Тийнхүү Саул —Шатаалт тахил болон эвийн тахилуудыг надад авчрагтун гэж хэлэв. Тэгээд тэр шатаалт тахил өргөв. Түүнийг шатаалт тахил өргөж дуусаад харахад, Самуел ирэв. Саул түүнийг угтан мэндчилэхээр гарчээ. Харин Самуел —Та юу хийчихсэн бэ? гэж асуухад, Саул —Хүмүүс намайг орхин, бас та ч тогтоосон хугацаандаа ирсэнгүй бөгөөд филистчүүд Михмашт цугларсныг би үзсэн билээ. Тиймээс би “Одоохон Филистчүүд Гилгалд миний эсрэг ирцгээх болно, харин би ЭЗЭНий тааллыг гуйгаагүй” гэв. Тиймээс би аргагүй шатаалт тахил өргөв гэж хариулав. Самуел Саулд —Та мунхаг хэрэг үйлдэв. Та Бурхан ЭЗЭНийхээ танд тушаасан тушаалыг сахисангүй. Тэгээгүй байсан бол одоо ЭЗЭН Израильд таны хаанчлалыг мөнхөд тогтоох байсан. Гэвч одоо таны хаанчлал тогтохгүй. ЭЗЭН Өөртөө Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүнийг олж, тэр хүнийг Өөрийн ард түмний удирдагчаар томилсон. Учир нь ЭЗЭН танд тушаасныг та биелүүлсэнгүй гэв.

1 САМУЕЛ 13:8-14 Ариун Библи 2013 (АБ2013)

Самуелын тогтоосон хугацаа болох долоо хоног Саул хүлээсэн боловч Самуел Гилгалд ирсэнгүй. Ард олон түүнийг орхин тарцгааж байв. Тэгэхэд Саул —Шатаалт тахил болон эвийн тахилуудыг надад энд авчрагтун гэв. Тэгээд тэр шатаалт тахил тахив. Үзэгтүн, түүнийг шатаалт тахил тахиж дуусмагц Самуел ирэв. Саул түүнийг угтан мэндчилэхээр гарчээ. Харин Самуел —Та юу хийв? гэсэнд Саул —Ард олон намайг орхин тарцгаахыг би харж бас та ч тогтоосон хугацаандаа ирсэнгүй, филистчүүд ч Михмашт цугларсан тул би “Филистчүүд Гилгалд миний эсрэг одоохон ирэх нь, бас ЭЗЭНий тааллыг би гуйгаагүй байна” гээд би өөрийгөө хүчилж, аргагүй шатаалт тахил тахив гэж хариулав. Самуел, Саулд —Та мунхаг хэрэг үйлдэв. Та Бурхан ЭЗЭНийхээ танд тушаасан зарлиг тушаалыг сахисангүй. Ингээгүйсэн бол ЭЗЭН таны хаанчлалыг Израильд мөнхөд тогтоох байсан. Гэвч одоо таны хаанчлал үргэлжлэхгүй. ЭЗЭН Өөртөө зүрх сэтгэлийнхээ дагуух хүнийг хайн олж, тэр хүнийг Өөрийн ард түмний удирдагчаар томилсон. Учир нь танд ЭЗЭНий тушаасныг та сахин биелүүлсэнгүй гэв.