1 ПЕТР 3:17-22

1 ПЕТР 3:17-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хэрэв Бурхан таалах аваас та нар мууг үйлдсэнийхээ төлөө зовсноос зөвийг үйлдсэнийхээ төлөө зовсон нь дээр. Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөө үхэж, зөвт нь зөвт бусыг орлосон. Энэ нь биднийг Бурханд аваачихын тулд болой. Ингэхдээ махан бие дотор үхэж, сүнс дотор амилуулагдав. Тэрхүү сүнсээр Христ явж, шоронд байгаа сүнснүүдэд тунхаглажээ. Эдгээр сүнснүүд нь, урьд Ноагийн өдөр хөвөгч авдар баригдаж байх үед буюу Бурхан тэвчиж хүлээсээр байхад дуулгаваргүй байв. Тэрхүү хөвөгч авдарт цөөн буюу найман хүн байж, уснаас эсэн мэнд гарчээ. Ус бол Есүс Христийн амилалтаар дамжуулан одоо та нарыг аврах бэлэг тэмдэг болох баптисм юм. Энэ нь махан биеийн бузрыг арилгадаг биш харин сайн мөс чанараар Бурханд хандан өргөх амлалт юм. Тэрээр тэнгэрт очоод Бурханы баруун гарт байж, тэнгэр элч нар, эрх мэдлүүд болон хүчнүүд Түүнд захирагдаж байгаа билээ.

Хуваалцах
1 ПЕТР 3 унших

1 ПЕТР 3:17-22 Ариун Библи 2013 (АБ2013)

Бурхан таалах аваас та нар мууг үйлдсэнийхээ төлөө зовсноос зөвийг үйлдсэнийхээ төлөө зовсон нь дээр. Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөөнөөс үхэж, биднийг Бурханд аваачихын тулд зөвт нь зөвт бусыг орлосон. Ингэхдээ махбодод үхэж, сүнсэнд амилуулагдав. Тэрхүү сүнсээр Христ явж, шоронд байгаа сүнснүүдэд тунхаглажээ. Эдгээр сүнснүүд нь, урьд Ноагийн өдөр бүхээг баригдаж байх үед, Бурхан тэвчиж хүлээсээр байхад дуулгаваргүй байв. Тэрхүү бүхээгт цөөн буюу найман хүн байж, усаар дамжин аврагджээ. Үүний тусгал болох баптисм нь Есүс Христийн амиллаар дамжин одоо та нарыг авардаг. Баптисм нь биеийн бузрыг арилгадаг биш харин Бурханд өргөх сайн мөс чанарын төлөөх гуйлт юм. Тэрээр тэнгэрт очоод Бурханы баруун гарт байж, тэнгэрэлч нар, эрх мэдлүүд болон хүчнүүд Түүнд захирагдаж байгаа билээ.

Хуваалцах
1 ПЕТР 3 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна