1 ПЕТР 1:1-12

1 ПЕТР 1:1-12 Ариун Библи 2013 (АБ2013)

Есүс Христийн элч Петрээс Понт, Галат, Каппадок, Ази болон Битунд тархсан, түр суурьшигч нарт. Та нар Бурхан Эцэгийн урьдаас харсны дагуу, Сүнсний ариусгалаар Есүс Христэд дуулгавартай байх болон Түүний цусаар цацуулахын тулд сонгогдсон билээ. Нигүүлсэл ба амар тайван нь та нарт улам арвин болох болтугай. Эзэн Есүс Христийн маань Бурхан ба Эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан Өөрийн агуу өршөөлөөр, үхэгсдээс амилсан Есүс Христийн амиллаар биднийг амьд найдвар өөд, мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй бөгөөд та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өв өөд дахин төрүүлсэн. Эцсийн үед илчлэгдэхэд бэлэн буй авралын төлөө та нар итгэлээрээ Бурханы хүчээр хамгаалагдсан ажээ. Хэдийгээр та нар эдүгээ түр зуур, шаардлагатай бол элдвийн сорилтод зовсон ч үүндээ үлэмж баярладаг. Ингэснээр итгэлийн чинь шалгуур галаар шалгагдах, мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж, Есүс Христийн илчлэл дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм. Та нар Түүнийг хараагүй ч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа ч Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна. Энэхүү авралын тухайд гэвэл, та нарт ирэх нигүүлслийн тухай эш үзүүлцгээсэн эш үзүүлэгчид анхааралтай судалж, лавлан, өөрсдөд нь байсан Христийн Сүнс аль үе болон хэнийг заасныг нягталж үзжээ. Учир нь Христийн зовлон ба дараа нь ирэх алдрыг Тэр урьдаас айлдсан байжээ. Тэнгэрээс илгээгдсэн Ариун Сүнсээр та нарт сайнмэдээг номлосон хүмүүсээр дамжуулан эдүгээ та нарт тунхаглагдсан эдгээр зүйлийн тухайд эш үзүүлэгчид өөрсдөдөө бус, харин та нарт үйлчилж байсан болох нь өөрсдөд нь илчлэгдсэн юм. Тэнгэрэлчүүд ч үүнийг харахыг хүсдэг.

Хуваалцах
1 ПЕТР 1 унших

1 ПЕТР 1:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүс Христийн элч Петр би Понт, Галат, Каппадок, Ази болон Битун нутгуудаар тархсан, түр суурьшигч нарт илгээв. Та нар бол Бурханы урьдаас мэдэх мэдлэгийн дагуу, Сүнсний ариусгалаар Есүс Христэд дуулгавартай байхын тулд болон Түүний цусаар цацуулахын тулд сонгогдсон билээ. Нигүүлсэл ба амар тайван нь та нарт улам арвин болох болтугай. Бидний Эзэн Есүс Христийн Бурхан болон Эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан Өөрийн агуу их өршөөлөөрөө Есүс Христийн үхэгсдээс амилсан амилалтаар дамжуулан биднийг амьд найдвар уруу, мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй бөгөөд та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өв уруу дахин төрүүлсэн. Эцсийн үед илэрхийлэгдэхэд бэлэн буй авралын төлөө та нар итгэлээрээ Бурханы хүчээр хамгаалагдсан ажээ. Хэдийгээр та нар эдүгээ түр зуур шаардлагатай бол элдвийн зовлонг эдэлж байгаа ч гэсэн үүндээ үлэмж баярладаг. Ингэснээр та нарын итгэлийн шалгуур нь галаар шалгах боловч мөхөх алтнаас ч илүү үнэтэй байн, Есүс Христийн илчлэлт дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм. Та нар Түүнийг хараагүй боловч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа боловч, Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна. Энэхүү авралын тухайд гэвэл, та нарт ирэх нигүүлслийн тухай эш үзүүлцгээсэн эш үзүүлэгчид анхааралтай судалж, лавлан, өөрсдийнх нь дунд байсан Христийн Сүнс аль үе болон хэнийг заасныг нягтлан судалжээ. Учир нь Христийн зовлон болон дараа нь ирэх алдрыг Тэр урьдаас айлдсан байжээ. Тэнгэрээс илгээгдсэн Ариун Сүнсээр та нарт сайн мэдээг номлосон хүмүүсээр дамжуулан эдүгээ та нарт тунхаглагдсан эдгээр зүйлд эш үзүүлэгчид өөрсдөдөө бус, харин та нарт үйлчилж байсан нь тэдэнд илчлэгдсэн юм. Тэнгэр элч нар ч эдгээр зүйлийг харахыг хүсдэг.

Хуваалцах
1 ПЕТР 1 унших