ХААДЫН ДЭЭД 18:41-46

ХААДЫН ДЭЭД 18:41-46 Ариун Библи, 2004 (АБ2004)

Елиа Ахабт —Аадрын нүргэлсэн дуу чимээ ойртон ирж буй тул явж, идэж уугтун гэв. Ахаб идэж уухаар явлаа. Харин Елиа Кармелын оройд гарлаа. Тэрээр газарт суун бөхийгөөд, толгойгоо өвдгөн завсраа хавчуулав. Тэрээр зарцдаа —Яваад, тэнгис уруу хараадах гэж хэлэв. Зарц нь дээш гаран харчихаад —Юу ч алга гэж хариулсанд Елиа —Дахиад яв гэж дахин долоон удаа тушаав. Долоо дахь удаад зарц нь —Хараач, хүний гарын дайтай жижигхэн үүл далайгаас хөөрөн ирж байна гэж хэлэв. Елиа —Явж Ахабт хандан “Аадар бороонд саатахгүйн тулд тэргээ бэлтгэн явагтун” гэж хэл гэлээ. Тун удалгүй тэнгэрт бараан үүл хуралдан, салхи ширүүсэж, аадар бороо орж эхэллээ. Ахаб морин тэргэнд суун, Иезреел уруу явжээ. ЭЗЭНий мутар Елиа дээр байсан бөгөөд тэр бүслээд, Ахабын өмнө түрүүлэн гүйсээр Иезреел уруу оров.

ХААДЫН ДЭЭД 18:41-46 Ариун Библи 2013 (АБ2013)

Елиа, Ахабт —Аадрын нүргэлсэн дуу чимээ ойртон ирж буй тул явж, идэж уугтун гэв. Ахаб идэж уухаар явлаа. Харин Елиа Кармелын оройд гарлаа. Тэрээр газарт суун бөхийгөөд, толгойгоо өвдгөн завсраа хавчуулав. Тэрээр зарцдаа —Яваад, тэнгисийн зүг хараадах гэж хэлэв. Зарц нь дээш гаран харчихаад —Юу ч алга гэж хариулсанд Елиа —Дахиад яв гэж дахин долоон удаа тушаав. Долоо дахь удаад зарц нь —Хараач, хүний гарын дайтай жижигхэн үүл далайгаас хөөрөн ирж байна гэж хэлэв. Елиа —Явж Ахабт хандан “Аадар бороонд саатахгүйн тулд тэргээ бэлтгэн явагтун” гэж хэл гэлээ. Тун удалгүй тэнгэрт бараан үүл хуралдан салхи ширүүсэж, аадар бороо орж эхэллээ. Ахаб тэргэнд суун Иезреел уруу явжээ. ЭЗЭНий мутар Елиа дээр ирсэнд тэр ууцаа бүслээд, Ахабын өмнө түрүүлэн гүйсээр Иезреел уруу оров.