1 ИОХАН 2:18-23
1 ИОХАН 2:18-23 Ариун Библи 2013 (АБ2013)
Нялхас аа, энэ бол сүүлчийн цаг. Антихрист ирж байна гэж та нар сонссончлон, одоо ч гэсэн антихристүүд олноороо гарч ирж байна. Энэ нь эцсийн цаг гэдгийг бид үүнээс мэднэ. Тэд бидний дундаас гарсан боловч биднийх биш. Учир нь тэд биднийх байсан бол, тэд бидэнтэй хамт байх байсан. Харин тэд гарсан нь тэд нар бүгд биднийх биш гэдгийг үзүүлэхийн тулд юм. Харин та нар Ариун Нэгэнээр тослогдсон бөгөөд бүхнийг мэднэ. Та нар үнэнийг мэдэхгүй тул би бичсэн биш, харин түүнийг мэддэг бөгөөд ямар ч худал нь үнэнээс гардаггүй учир би та нарт бичсэн. Есүс бол Христ гэдгийг үгүйсгэдэг нэгнээс өөр хэн худалч юм бэ? Энэ бол антихрист буюу Эцэгийг болоод Хүүг үгүйсгэгч юм. Хэн Хүүг үгүйсгэнэ түүнд Эцэг байхгүй. Хүүг хэн хүлээн зөвшөөрнө түүнд Эцэг ч бий.
1 ИОХАН 2:18-23 Ариун Библи, 2004 (АБ2004)
Нялхас аа, энэ бол эцсийн цаг. Христийг эсэргүүцэгч нь ирж байна гэж та нар сонссончлон, одоо ч гэсэн Христийг эсэргүүцэгчид олноороо гарч ирж байна. Энэ нь эцсийн цаг гэдгийг бид үүнээс мэднэ. Тэд бидний дундаас гарсан боловч биднийх биш. Учир нь хэрэв тэд биднийх байсан бол, тэд бидэнтэй хамт байх байсан. Харин тэд гарсан нь тэднийг бүгд биднийх биш гэдгийг үзүүлэхийн тулд юм. Харин та нар Ариун Нэгэнээр тослогдсон бөгөөд бүхнийг мэднэ. Та нар үнэнийг мэдэхгүй тул би бичсэн биш, харин түүнийг мэддэг бөгөөд ямар ч худал нь үнэнээс гардаггүй учир би та нарт бичсэн. Есүс бол Христ гэдгийг үгүйсгэдэг нэгнээс өөр хэн худалч юм бэ? Энэ бол Христийг эсэргүүцэгч буюу Эцэг болоод Хүүг үгүйсгэгч юм. Хэн Хүүг үгүйсгэнэ түүнд Эцэг байхгүй. Хүүг хэн хүлээн зөвшөөрнө түүнд Эцэг ч бий.