1 КОРИНТ 8:8-13
1 КОРИНТ 8:8-13 Ариун Библи, 2004 (АБ2004)
Харин идэх юм биднийг Бурханд аваачихгүй. Бид идлээ ч дээрдэхгүй, идээгүй ч дордохгүй. Харин та нарын энэ эрх мөхөс хүмүүст бүдрүүлэх чулуу болох вий гэдэгт санаа тавь. Учир нь мэдлэгтэй чамайг шүтээний сүмд идэж суухыг чинь хэрэв мөхөс нэгэн харвал, шүтээнд тахигдсан юмсыг идье хэмээн түүний мөс чанар нь зоригжих бус уу? Иймд мөхөс ах дүү чинь чиний мэдлэгээс болж үрэгдэж байна. Түүний төлөө л Христ үхсэн юм шүү. Ийнхүү ах дүүсийнхээ эсрэг нүгэл хийж, тэдний мөхөс мөс чанарыг шархлуулснаараа чи Христийн эсрэг нүгэл хийж байгаа юм. Тиймээс хэрэв идэх юм миний ах дүүг бүдрүүлэх шалтаг болбол ах дүүгээ бүдрүүлэхгүйн тулд би хэзээ ч дахин мах идэхгүй.
1 КОРИНТ 8:8-13 Ариун Библи 2013 (АБ2013)
Харин идэх юм биднийг Бурханд ойртуулахгүй. Бид идлээ ч дээрдэхгүй, идээгүй ч дордохгүй. Харин та нарын энэ эрх сул доройчуудад бүдрүүлгэ болох вий гэж болгоомжил. Мэдлэгтэй чамайг шүтээний сүмд идэж суухыг чинь хэн нэгэн харвал, шүтээнд өргөсөн юмсыг идье гэж түүний сул дорой мөс чанар нь зоригжих бус уу? Иймд мэдлэгээс чинь болж сул дорой ах дүү чинь үрэгдэж байна. Тэдний төлөө л Христ үхсэн юм шүү. Ийнхүү ах дүүсийнхээ эсрэг нүгэл үйлдэж, сул дорой мөс чанарыг нь шархлуулснаараа чи Христийн эсрэг нүгэл үйлдэж байгаа юм. Тиймээс идэх юм ах дүүг минь бүдрүүлбэл ах дүүгээ бүдрүүлэхгүйн тулд би хэзээ ч дахин мах идэхгүй.