1 КОРИНТ 6:9-20

1 КОРИНТ 6:9-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

Эсвэл та нар зөвт бус хүмүүс Бурханы хаанчлалыг өвлөхгүй гэдгийг мэддэггүй гэж үү? Бүү мэхлэгдэгтүн. Садар самуун явдалтнууд ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч, хулгайч нар ч, шуналтангууд ч, архичид ч, хараалчид ч, дээрэмчид ч Бурханы хаанчлалыг өвлөхгүй. Та нарын зарим нь тийм байсан. Гэвч Эзэн Есүс Христийн нэрээр болон бидний Бурханы Сүнс дотор та нар угаагдсан, та нар ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн юм. Надад бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүх юмс тустай биш. Надад бүх юмс зөвшөөрөгддөг, харин би юугаар ч эзэмдүүлэхгүй. Хоол нь ходоодонд зориулагддаг бол ходоод нь хоолонд зориулагджээ. Харин Бурхан тэдний аль алийг нь үгүй болгоно. Бие нь садар самуун явдалд бус, харин Эзэнд зориулагддаг бол Эзэн биенд ажээ. Бурхан зөвхөн Эзэнийг амилуулсан төдийгүй биднийг ч бас Өөрийн хүчээрээ амилуулна. Та нарын биес Христийн эрхтнүүд гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгвэл би Христийн эрхтнүүдийг авч, тэдгээрийг янхны эрхтнүүд болгох уу? Огт үгүй. Янхантай нийлсэн хүн түүнтэй нэг бие болно гэдгийг та нар мэдэхгүй юу? Учир нь Тэр “Хоёр нь нэг махан бие болно” гэж айлддаг. Харин Эзэнтэй нийлсэн хүн нэг сүнс байна. Садар самуун явдлаас зугтан явагтун. Хүний үйлддэг нүгэл бүр биеийнх нь гадна байдаг. Харин садарлагч эр өөрийнхөө биеийн эсрэг нүгэл үйлддэг. Та нарын бие бол Бурханы та нарт өгсөн, та нарын дотор байдаг Ариун Сүнсний сүм мөн гэдгийг та нар мэддэггүй юм уу? Та нар өөрсдийнх биш гэдгээ мэддэггүй юм уу? Учир нь та нарыг үнээр худалдан авсан юм. Тиймээс биеэрээ Бурханыг алдаршуулагтун.

Хуваалцах
1 КОРИНТ 6 унших

1 КОРИНТ 6:9-20 Ариун Библи 2013 (АБ2013)

Зөвт бусчууд ер нь Бурханы хаанчлалыг өвлөхгүйг та нар мэддэггүй хэрэг үү? Бүү мэхлэгдэгтүн. Садарлагчид ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч, хулгайч нар ч, шуналтнууд ч, архичид ч, хараалчид ч, дээрэмчид ч Бурханы хаанчлалыг өвлөхгүй. Та нарын зарим нь тийм байсан. Гэвч Эзэн Есүс Христийн нэрээр болон Бурханы маань Сүнс дотор та нар угаагдсан, ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн. Надад бүх юм зөвшөөрөгддөг, гэсэн ч бүх юм тустай биш. Надад бүх юм зөвшөөрөгддөг, гэсэн ч би юугаар ч эзэмдүүлэхгүй. Хоол нь ходоодонд, ходоод нь хоолонд зориулагджээ. Харин Бурхан тэдний аль алийг нь үгүй болгоно. Бие нь садарлалд бус, харин Эзэнд зориулагддаг бол Эзэн нь биед ажээ. Эзэнийг Бурхан амилуулсан төдийгүй биднийг ч бас Өөрийн хүчээр амилуулна. Биес чинь Христийн эрхтнүүд гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгвэл би Христийн эрхтнүүдийг авч, тэдгээрийг янхны эрхтнүүд болгох уу? Огт үгүй. Янхантай нийлсэн нь түүнтэй нэг бие болно гэдгийг та нар мэдэхгүй юу? Учир нь “Хоёр нь нэг махбод болно” гэсэн юм. Харин Эзэнтэй нийлсэн нь Түүнтэй нэг сүнс болой. Садар самуунаас зугт. Хүний үйлддэг нүгэл бүр биеийнх нь гадна байдаг. Харин садарлагч нь өөрийнхөө биед нүгэл үйлддэг. Та нарын бие бол Бурханаас та нарт буй, дотор чинь байдаг Ариун Сүнсний сүм бөгөөд та нар ч өөрсдөө өөрсдийнх бус гэдгээ мэддэггүй юм уу? Та нарыг үнэтэйгээр худалдан авсан тул биеэрээ Бурханыг алдаршуул.

Хуваалцах
1 КОРИНТ 6 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна