1 КОРИНТ 13:9-12
1 КОРИНТ 13:9-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
Учир нь бид хэсэгхэнийг мэддэг, хэсэгхэнийг эш үзүүлдэг. Харин төгс юм нь ирэх үед хэсэгхэн гэдэг нь үгүй болно. Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг боддог, сэтгэдэг байлаа. Би эрийн цээнд хүрээд хүүхэд насныхаа занг орхисон юм. Учир нь бид одоо толинд бүдэг бадаг хардаг ч, харин дараа нь нүүр нүүрээ харна. Би одоо хэсэгхэнийг мэддэг ч, би өөрөө бүрэн мэдэгдсэн шигээ харин дараа нь би бүрэн мэдэх болно.
1 КОРИНТ 13:9-12 Ариун Библи 2013 (АБ2013)
Учир нь бид хэсэгхэнийг мэддэг, хэсэгхэнийг эш үзүүлдэг. Харин төгс нь ирэх үед хэсэгхэн нь ч үгүй болно. Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг боддог, сэтгэдэг байлаа. Би эрийн цээнд хүрээд хүүхэд зангаа орхисон юм. Тэгэхээр бид одоо толинд бүдэг бадаг хардаг ч, дараа нь нүүр нүүрээ харна. Би одоо хэсэгхэнийг мэддэг ч, би өөрөө бүрэн мэдэгдсэн шигээ дараа нь би бүрэн мэдэх болно.