1 КОРИНТ 13:1-10

1 КОРИНТ 13:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хэрэв би хүмүүсийн болон тэнгэр элч нарын хэлээр ярьсан ч надад хайр байхгүй бол би нүргэлэх харанга, хангинах цан болох байсан. Хэрэв би эш үзүүлэх чадвартай, мөн бүх нууцууд болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр байхгүй бол би юу ч биш. Хэрэв би өөрийн бүх л өмч хөрөнгөө тараан өгч, өөрийн биеийг шатаахаар тушаасан ч надад хайр байхгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм. Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй юм. Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, ихэрхдэггүй, зохисгүй авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, уурладаггүй, муутай тооцоо хийдэггүй, зөвт бус байдалд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй. Харин эш үзүүлж байгаа бол, тэдгээр нь үгүй болно. Хэрэв олон янзын хэлүүд байгаа бол тэд болих болно. Хэрэв мэдлэг байгаа бол энэ ч үгүй болно. Учир нь бид хэсэгхэнийг мэддэг, хэсэгхэнийг эш үзүүлдэг. Харин төгс юм нь ирэх үед хэсэгхэн гэдэг нь үгүй болно.

1 КОРИНТ 13:1-10 Ариун Библи 2013 (АБ2013)

Хэрэв би хүмүүсийн болон тэнгэрэлч нарын хэлээр ярилаа ч надад хайр үгүй бол би хий нүргэлэх харанга, хангинах цан аж. Хэрэв би эш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр үгүй бол би юу ч биш. Хэрэв би бүх өмч хөрөнгөө тараан өгч, биеэ шатаахаар тушаасан ч надад хайр үгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм. Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй. Харин эш үзүүллэг үгүй болж, хэл ярихуй зогсож, мэдлэг алга болно. Учир нь бид хэсэгхэнийг мэддэг, хэсэгхэнийг эш үзүүлдэг. Харин төгс нь ирэх үед хэсэгхэн нь ч үгүй болно.

1 КОРИНТ 13:1-10

1 КОРИНТ 13:1-10 АБ20041 КОРИНТ 13:1-10 АБ20041 КОРИНТ 13:1-10 АБ20041 КОРИНТ 13:1-10 АБ2004