1 КОРИНТ 12:28-31
1 КОРИНТ 12:28-31 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бурхан чуулганд нэгдүгээрт элч нар, хоёрдугаарт эш үзүүлэгчид, гуравдугаарт багш нар, дараа нь гайхамшгийг үйлдэх хүч, дараа нь эдгээх бэлгүүд, туслах, удирдах ба олон янзын хэлээр ярих чадварыг тавьжээ. Бүгд элч нар гэж үү? Бүгд эш үзүүлэгчид гэж үү? Бүгд багш нар гэж үү? Бүгд гайхамшгийг үйлдэгчид гэж үү? Бүгд эдгээх бэлгүүдтэй гэж үү? Бүгд олон янзын хэлээр ярьдаг гэж үү? Бүгд хэлийг тайлбарладаг гэж үү? Харин үлэмж агуу бэлгүүдийг хүсэн тэмүүлэгтүн. Би та нарт илүү давуу замыг харуулъя.
1 КОРИНТ 12:28-31 Ариун Библи 2013 (АБ2013)
Бурхан чуулганд нэгдүгээрт элч нар, хоёрдугаарт эш үзүүлэгчид, гуравдугаарт багш нар, дараа нь гайхамшиг үйлдэхүй, дараа нь эдгээх бэлгүүд, туслахуй, удирдахуй ба олон төрлийн хэл ярихуйг тавьжээ. Бүгд элч нар уу? Бүгд эш үзүүлэгчид үү? Бүгд багш нар уу? Бүгд гайхамшгийг үйлдэгчид үү? Бүгд эдгээх бэлгүүдтэй юү? Бүгд хэл ярихуйгаар ярьдаг уу? Бүгд үүнийг нь тайлбарладаг гэж үү? Иймд үлэмж агуу бэлгүүдийг хүсэн тэмүүлэгтүн. Би та нарт илүү давуу замыг харуулъя.