1 КОРИНТ 12:14-18
1 КОРИНТ 12:14-18 Ариун Библи 2013 (АБ2013)
Учир нь биеийн эрхтэн ганц биш, харин олон. Хөл “Би гар биш тул биеийнх биш” гэвэл тэр үүнээс болж биеийнх биш болохгүй. Чих “Би нүд биш тул биеийнх биш” гэвэл тэр үүнээс болж биеийнх биш болохгүй шүү дээ. Бүхэл бие нүд байсан бол сонсгол нь хаана байхсан билээ? Бүхлээрээ сонсгол байсан бол үнэрлэхүй нь хаана байх билээ? Харин эдүгээ Бурхан Өөрөө хүссэнчлэн эрхтэн тусбүрийг биед байрлуулжээ.
1 КОРИНТ 12:14-18 Ариун Библи, 2004 (АБ2004)
Учир нь бие бол ганц эрхтэн бус, харин олон эрхтэнтэй. Хэрэв хөл “Би гар биш учраас биетэй холбоогүй” гэвэл үүнээс болж тэр биетэй холбоогүй болохгүй шүү дээ. Хэрэв чих “Би нүд биш учраас биетэй холбоогүй” гэвэл үүнээс болж тэр биетэй холбоогүй болохгүй шүү дээ. Хэрэв бүхэл бие нүд байсан бол сонсгол нь хаана байх байсан бэ? Хэрэв бүхэл бие сонсгол байсан бол үнэрлэх мэдрэмж нь хаана байх билээ? Харин эдүгээ Бурхан Өөрөө хүссэнчлэн эрхтэн тус бүрийг биед байрлуулжээ.