1 КОРИНТ 10:23-33

1 КОРИНТ 10:23-33 Ариун Библи 2013 (АБ2013)

Бүх юм зөвшөөрөгддөг, харин бүгд тустай биш. Бүх юм зөвшөөрөгддөг, харин бүгд босгон байгуулдаггүй. Хэн ч өөрийнхийг бус, харин бусдынхыг эрэг. Махны зах дээр зарагддаг аливаа юмсыг мөс чанарын асуулт тавилгүйгээр ид. “Учир нь газар хийгээд түүнийг дүүргэдэг бүхэн нь Эзэнийх юм.” Хэрэв итгэдэггүй хүмүүсийн нэг нь та нарыг урьж, та нар очихыг хүсвэл мөс чанарын асуулт тавилгүйгээр, өөрсдийн чинь өмнө тавьсан бүхнийг ид. Хэрэв хэн нэгэн та нарт “Энэ нь шүтээнд тахисан мах” гэвэл та нарт хэлж өгсөн хүний төлөө мөн мөс чанарын төлөө түүнийг бүү ид. Би та нарын мөс чанарын тухай бус, харин бусдынхыг ярьж байна. Учир нь яагаад миний эрх чөлөө бусдын мөс чанараар шүүгддэг билээ? Хэрэв би талархалтайгаар идвэл яагаад талархал өргөсөн зүйлийнхээ тухайд муу хэлэгдэх гэж? Тиймээс та нар идсэн ч, уусан ч, юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий. Иудейчүүдэд ч, грекүүдэд ч, Бурханы чуулганд ч төвөг бүү учруул. Над шиг бай. Би олныг аврагдаг гэж, өөрийн бус олны ашгийг хайн, бүх зүйлд бүгдийн таалалд нийцүүлдэг.

1 КОРИНТ 10:23-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүгд тустай биш. Бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүгд босгон байгуулдаггүй. Хэн ч өөрийн ашгийг бүү эр, харин бусдынхыг эрэг. Махны зах дээр зарагддаг аливаа юмыг мөс чанарын төлөө асуулт тавилгүйгээр ид. “Учир нь дэлхий болон түүнийг дүүргэдэг юмс Эзэнийх юм”. Хэрэв итгэдэггүй хүмүүсийн нэг нь та нарыг урьж, та нар очихыг хүсвэл, мөс чанарын төлөө асуулт тавилгүйгээр өөрсдийн чинь өмнө тавьсан бүхнийг ид. Хэрэв хэн нэгэн хүн та нарт “Энэ бол шүтээнд тахисан мах” гэвэл, та нарт хэлж өгсөн хүний болон мөс чанарын төлөө түүнийг бүү ид. Би та нарын мөс чанарын тухай бус, харин бусдынхыг ярьж байна. Учир нь яагаад миний эрх чөлөө бусдын мөс чанараар шүүгддэг билээ? Хэрэв би талархалтайгаар идвэл яагаад талархал өргөсөн зүйлийнхээ талаар гүтгэгддэг билээ? Иймээс та нар идэж, уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий. Иудейчүүдэд ч, грекчүүдэд ч, Бурханы чуулганд ч хэрэг төвөг бүү учруул. Яг надтай адил байгтун. Хүмүүсийг аврагдаасай гэсэндээ би өөрийн ашгийг бус, харин олны ашгийг хайн, бүхний дотор бүх хүний таалалд нийцүүлдэг.