1 КОРИНТ 1:20-30
1 КОРИНТ 1:20-30 Ариун Библи, 2004 (АБ2004)
Мэргэн хүн хаана байна? Хуулийн багш хаана байна? Энэ үеийн маргалдагч хаана байна? Бурхан энэ ертөнцийн мэргэн ухааныг мунхаг болгоогүй гэж үү? Учир нь Бурханы мэргэн ухааны тухайд, ертөнц өөрийн мэргэн ухаанаар Бурханыг таньж мэдсэнгүй. Иймд тунхагласан мэдээний мунхаглалаар итгэгчдийг аврах нь Бурханд тааламжтай байсан юм. Учир нь иудейчүүд нь тэмдгийг хүсдэг, грекчүүд нь мэргэн ухааныг хайдаг. Гэвч бид цовдлогдсон Христийг тунхагладаг. Энэ нь иудейчүүдэд бүдрүүлэх саад, харь үндэстнүүдэд мунхаглал болдог агаад харин дуудагдсан хүмүүст, иудейчүүд, грекчүүдийн хэн хэнд нь Христ бол Бурханы хүч хийгээд Бурханы мэргэн ухаан мөн. Яагаад гэвэл Бурханы мунхаглал нь хүмүүсээс илүү ухаалаг, Бурханы мөхөс байдал нь хүмүүсээс илүү хүчирхэг юм. Ах дүү нар аа, та нар дуудлагаа санагтун. Тэгэхэд махан биеийн талаас мэргэн хүн олон байгаагүй, хүчирхэг хүмүүс олон байгаагүй, язгууртнууд ч олон байгаагүй. Харин Бурхан мэргэдийг ичээхийн тулд ертөнцийн мунхаг юмсыг сонгож, хүчит юмсыг ичээхийн тулд ертөнцийн мөхөс юмсыг сонгожээ. Бурхан байгсдыг хүчингүй болгохын тулд байгсдыг бус, энэ ертөнцийн шалихгүй, гадуурхагдсан хүмүүсийг сонгосон нь Бурханы өмнө ямар ч махан биеийг сайрхуулахгүйн тулд болой. Харин та нар Түүнээс болж Христ Есүс дотор байгаа юм. Христ Есүс нь бидний хувьд Бурханаас ирсэн мэргэн ухаан, зөвт байдал, ариусгал ба золилт болсон юм.
1 КОРИНТ 1:20-30 Ариун Библи 2013 (АБ2013)
Мэргэн хүн хаана байна? Хуулийн багш хаана байна? Энэ үеийн маргалдагч хаана байна? Бурхан энэ ертөнцийн мэргэн ухааныг мунхаг болгоогүй гэж үү? Учир нь Бурханы мэргэн ухаан дор ертөнц мэргэн ухаанаараа Бурханыг таньж мэдсэнгүй. Иймд тунхагласан мэдээний мунхаглалаар итгэгчдийг аврах нь Бурханд тааламжтай байсан юм. Учир нь иудейчүүд нь тэмдэг шаардаж, грекүүд нь мэргэн ухааныг хайдаг. Бид харин цовдлогдсон Христийг тунхагладаг. Энэ нь иудейчүүдэд бүдрүүлэх саад, харийнханд мунхаглал болдог агаад харин дуудагдагсад буюу иудей, грекүүдийн хэн хэнд нь Христ бол Бурханы хүч хийгээд Бурханы мэргэн ухаан болдог юм. Учир нь Бурханы мунхаглал хүмүүсээс илүү мэргэн, Бурханы мөхөс нь хүмүүсээс илүү хүчирхэг юм. Ах дүү нар аа, та нар дуудлагаа санагтун. Тэгэхэд махбод талаасаа мэргэн хүн олонгүй, хүчирхэг хүмүүс олонгүй, язгууртнууд ч олонгүй байлаа. Харин Бурхан цэцдийг ичээхийн тулд ертөнцийн мунхгийг сонгож, хүчтэйг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгожээ. Байгсдыг хүчингүй болгохын тулд энэ ертөнцийн дордсыг мөн гологдогсдыг буюу юу ч бишийг Бурхан сонгосон ажээ. Ингэх нь Бурханы өмнө ямар ч махбодыг сайрхуулахгүйн тулд болой. Түүний үйлдсэнээр та нар Христ Есүс дотор байгаа бөгөөд Тэрээр бидэнд Бурханаас ирсэн мэргэн ухаан, зөвт байдал, ариусал ба золилт болсон юм.