РУТ 4:14-17

РУТ 4:14-17 АБ2004

Тэгтэл эмэгтэйчүүд Наомид —Чамайг өнөөдөр өвийг золигчгүйгээр орхиогүй ЭЗЭН магтагдах болтугай! Тэгээд түүний нэр Израильд алдарших болтугай! Тэр нь мөн танд амьдралыг сэргээгч, өндөр насны тань тэтгэгч байх болтугай. Учир нь танд хайртай бэр чинь түүнд хүү төрүүлж өгөв. Рут танд долоон хөвгүүнээс ч илүү дээр билээ гэцгээв. Тэгээд Наоми хүүхдийг авч, өвөр дээрээ хэвтүүлээд түүнийг асрах болов. Хөрш эмэгтэйчүүд нь —Наомид хүү төрөв хэмээн өгүүлэлдэж, түүнд нэр өгөв. Тэгээд тэд түүнийг Обед хэмээн нэрлэв. Тэр бол Давидын эцэг болох Иессийн эцэг юм.