РУТ 3:16-18

РУТ 3:16-18 АБ2004

Тэгээд түүнийг хадам эх дээрээ ирэхэд тэр —Охин минь, ямар болов? гэхэд мөнөөх хүний өөрт нь юу хийсэн бүгдийг Рут түүнд хэлэв. Тэгээд Рут —Тэр хүн “Чи хадам эхдээ гар хоосон очиж болохгүй” хэмээн өгүүлээд энэ зургаан хэмжүүр арвайг надад өгөв гэв. Тэгэхэд хадам эх нь —Охин минь, энэ хэрэг хэрхэн дуусахыг мэдэх хүртэл хүлээ! Учир нь тэр хүн өнөөдөр үүнийг шийдэхээс нааш амрахгүй гэв.