РОМ 2:25-29

РОМ 2:25-29 АБ2004

Хэрэв та Хуулийг биелүүлбэл хөвч хөндөлт нь тустай ажээ. Харин та Хуулийг зөрчигч нь мөн бол таны хөвч хөндөлт чинь хөвч хөндөлт биш болдог. Тиймээс хэрэв хөвч хөндүүлээгүй хүн Хуулийн шаардлагуудыг сахивал тэр хүнийг хөвч хөндүүлээгүй бус, харин хөвч хөндүүлсэн гэж үзэх бус уу? Хөвч хөндөлтийг биедээ хийлгээгүй хүн хэрэв Хуулийг сахивал, Хуулийн үсэг болон хөвч хөндөлттэй атлаа Хуулийг зөрчигч таныг шүүх бус уу? Учир нь гаднах байдлаараа иудей нь иудей хүн биш бөгөөд махан биеийн гаднах хөвч хөндөлт нь ч хөвч хөндөлт биш. Харин доторх байдлаараа иудей нь иудей хүн мөн. Үсгээр бус, Сүнсээр хийлгэсэн зүрх сэтгэлийн хөвч хөндөлт нь хөвч хөндөлт мөн. Тэр хүний магтаал нь хүнээс бус, харин Бурханаас ирдэг юм.