РОМ 15:8-12

РОМ 15:8-12 АБ2004

Учир нь би хэлнэ. Эцгүүдэд өгсөн амлалтуудыг батлахын тулд Бурханы үнэний төлөө Христ хөвч хөндүүлэгсдийн зарц болсон. Энэ нь мөн Түүний өршөөлийнх нь төлөө харь үндэстнүүд Бурханыг алдаршуулахын тулд ажээ. «Иймд би харь үндэстнүүдийн дунд Танд магтаалыг өргөнө. Таны нэрийг би дуулна» гэж бичжээ. Тэр дахин «Харь үндэстнүүд ээ, Түүний ард түмэнтэй хамт баярлацгаа» гээд, мөн дахин «Бүх харь үндэстнүүд ээ, та нар Эзэнийг магтацгаа. Бүх ард түмэн Түүнийг магтах болтугай» гэжээ. Исаиа дахин «Иессийн үндэс гарч ирнэ. Харь үндэстнүүдийг захирахын тулд босох Түүнд Харь үндэстнүүд найдах болно» гэсэн юм.