ИЛЧЛЭЛТ 6:9-11

ИЛЧЛЭЛТ 6:9-11 АБ2004

Түүнийг тав дахь лацыг эвдэх үед, Бурханы үг болон өөрсдийн сахисан гэрчлэлээс болж алагдсан хүмүүсийн сүнснүүдийг тахилын ширээн доор байхыг би харав. Тэд чанга дуугаар —Ариун ба үнэн Эзэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ? гэж хашхиран байлаа. Тэдэнд тус бүрд нь цагаан дээл өгсөн байв. Өөрсөдтэй нь адил алагдах ёстой хамтран зүтгэгчид болон ах дүүсийнх нь тоо гүйцэх хүртэл дахиж түр зуур амрах ёстой гэж тэдэнд хэлсэн ажээ.