ИЛЧЛЭЛТ 15:2-4
ИЛЧЛЭЛТ 15:2-4 АБ2004
Би галтай холилдсон шилэн тэнгис мэт зүйлийг, мөн араатан ба түүний хөрөгтэй нь, түүний нэрийн тоотой нь тэмцэлдсэн тэмцэлд ялсан хүмүүс Бурханы босоо ятгыг бариад тэрхүү шилэн тэнгис дээр зогсож байхыг харав. Тэд Бурханы боол Мосегийн дууг болон Хурганы дууг дуулав. —Төгс хүчит Эзэн Бурхан минь, Таны үйлс агуу бөгөөд гайхалтай. Үндэстнүүдийн Хаан Таны замууд зөвт бөгөөд үнэн. Өө, Эзэн, Танаас эмээхгүй, нэрийг тань алдаршуулахгүй хэн байх вэ? Учир нь зөвхөн Та ариун билээ. Бүх үндэстэн Таны өмнө ирж, мөргөнө. Учир нь Таны зөвт үйлс илчлэгдсэн.