ДУУЛАЛ 98:4-9

ДУУЛАЛ 98:4-9 АБ2004

Бүх дэлхий ЭЗЭНд баяртайгаар хашхирагтун. Дуу гарган, баярлан дуулж, магтан дуулагтун. Ятгаар болон ая эгшгээр, Ятгаар ЭЗЭНд магтан дуулагтун. Бүрээнүүд болон эвэр бүрээний дуугаар ЭЗЭН болох Хааны өмнө баяртайгаар хашхирагтун. Далай болон түүний доторх бүх юмсыг, Ертөнц болон түүн дотор оршигч бүхнийг нүргэлүүл. ЭЗЭНий өмнө гол мөрнүүдийг алга ташуулан, Уул нуруудыг баярлан дуулуул. Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөв шударгаар, Хүмүүсийг тэгш ёсоор шүүх болно.