ДУУЛАЛ 97:9-12
ДУУЛАЛ 97:9-12 АБ2004
Учир нь Та бол бүх дэлхийн дээр Хамгийн Дээд ЭЗЭН юм. Та бүх бурхдаас хавьгүй дээгүүр өргөмжлөгдсөн. Өөрийн бурханлаг хүмүүсийн сэтгэлийг хамгаалдаг ЭЗЭНийг хайрлагч та нар, бузар мууг үзэн яд. Тэр тэднийг хорон муу хүний гараас авардаг. Зөв шударга хүний төлөө гэрэл, Шулуун шударга зүрхтэй хүний төлөө баяр хөөр таригдсан. Зөв шударга та нар, ЭЗЭНд баярлаж, Түүний ариун нэрд талархагтун.