ДУУЛАЛ 94

94
1Өшөө авалтын Бурхан болох ЭЗЭН,
Өшөө авалтын Бурхан, гэрэлтээч!
2Дэлхийн Шүүгч ээ, босож,
Бардамнагчдад нөхөн төлөөч.
3Хэдий болтол хорон муу хүмүүс, ЭЗЭН,
Хэдий болтол хорон муу хүмүүс баярлаж цэнгэх вэ?
4Тэд цацаж, дээрэлхүү үгс ярьдаг.
Хууль бусыг үйлдэгчид бүгд өөрсдөөрөө бахархдаг.
5Өө, ЭЗЭН, тэд Таны хүмүүсийг бяцалж,
Таны өв залгамжлалыг зовоодог.
6Тэд бэлэвсэн эмэгтэй ба харь хүнийг алж,
Өнчнийг ч хороодог.
7Тэд “ЭЗЭН хардаггүй,
Иаковын Бурхан анхаардаггүй” гэв.
8Ард түмний дундах мунхгууд аа, анхаараарай.
Тэнэгүүд ээ, та нар хэзээ ухаарах юм бэ?
9Чихийг бүтээсэн Тэрээр сонсохгүй гэж үү?
Нүдийг бүтээсэн Тэрээр харахгүй гэж үү?
10Үндэстнүүдийг гэсгээдэг,
Хүнд эрдэм мэдлэгийг заадаг Тэрээр зэмлэхгүй гэж үү?
11ЭЗЭН хүний бодлуудыг хийгээд
Тэдгээр нь дэмий хоосон болохыг мэднэ.
12Өө, ЭЗЭН, Таны гэсгээдэг,
Таны Өөрийн хуулиа заадаг хүн ерөөлтэй еэ!
13Ингэснээр хорон муу хүнд нүх ухах хүртэл
Та түүнийг зовлонгийн өдрөөс ангижруулан тайвныг өгнө.
14Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнийг хаяхгүй,
Өөрийн өвийг ч орхихгүй.
15Учир нь шүүх дахин зөв шударга болж,
Зүрхээрээ шулуун бүгд түүнийг дагана.
16Хэн мууг үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө босох вэ?
Хэн гэм нүгэл үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө зогсох вэ?
17Хэрэв ЭЗЭН надад тус болоогүйсэн бол
Миний сэтгэл удахгүй чимээгүйн дунд оршихсон.
18Хэрэв би “Миний хөл хальтирсан” гэж хэлэх ёстой байсан бол,
Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл намайг түших байсан.
19Миний дотор санаа зовсон бодлууд олшироход
Таны тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг.
20Зарлигийн эсрэг бузар мууг сэдэгчдийн буюу
Сүйрлийн сэнтий Тантай эвсэж чадах уу?
21Тэд хамтдаа зөв шударга хүмүүсийн амийн эсрэг бүлэглэж,
Гэмгүй хүнд үхлийн ял өгдөг.
22Харин ЭЗЭН миний бат цайз,
Миний Бурхан миний хоргодох хад байсаар ирсэн.
23Тэр тэдний гэм нүглийг өөрсөд дээр нь авчирсан бөгөөд
Тэднийг бузар муугийнх нь дотор устгана.
Бидний Бурхан ЭЗЭН тэднийг устгана.

Одоогоор Сонгогдсон:

ДУУЛАЛ 94: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү