ДУУЛАЛ 88:1-5

ДУУЛАЛ 88:1-5 АБ2004

Өө, ЭЗЭН, миний авралын Бурхан, Би өдрөөр болон шөнө ч Таны өмнө хашхирсан. Миний залбирлыг Өөрийнхөө өмнө авчраач. Миний хашхиралтад чихээ тавиач. Учир нь миний сэтгэл зовлон бэрхшээлийг хангалттай авсан бөгөөд Амь минь Үхэгсдийн оронд ойртсон. Би доошоо нүх уруу буугчдын дунд тоологдсон. Би хүч чадалгүй хүнтэй адил, Үхэгсдийн дунд хаягдсан, Булшинд тавигддаг үхдэлтэй адил болсон. Та тэднийг дахин санахгүй бөгөөд Тэд Таны мутраас таслагдсан.