ДУУЛАЛ 84:1-4

ДУУЛАЛ 84:1-4 АБ2004

Өө, Түмэн цэргийн ЭЗЭН, Таны оршин суудаг газар хичнээн тааламжтай вэ! Миний сэтгэл ЭЗЭНий хашаа уруу тэмүүлэн, эрмэлздэг. Миний зүрх ба махан бие минь амьд Бурханд баясан хашхирна. Миний Хаан ба миний Бурхан, Түмэн цэргийн ЭЗЭН Таны тахилын ширээнд Болжмор ч орших газраа, Хараацай ч өөрийн ангаахайнуудыг суулгах үүрийг олсон. Таны өргөөнд оршигчид юутай ерөөлтэй вэ! Тэд үргэлж Таныг магтаж байна. Села