ДУУЛАЛ 53:1-3

ДУУЛАЛ 53:1-3 АБ2004

Мунхаг хүн зүрхэндээ “Бурхан байхгүй” гэв. Тэд ялзарсан бөгөөд жигшмээр шударга бусыг үйлдсэн. Сайныг үйлддэг хүн байхгүй. Ухаардаг, Бурханыг хайдаг хүн байгаа эсэхийг үзэхээр Бурхан хүний хөвгүүд уруу тэнгэрээс өнгийн харжээ. Тэд хүн бүр гажиж, Хамтдаа бузар болцгоосон. Сайныг үйлддэг хүн байхгүй, нэг ч хүн байхгүй.