ДУУЛАЛ 52

52
Найрал дууны удирдаачид. Едом хүн Доег ирж, Саулд “Давид Ахимелехийн гэрт ирсэн” гэж хэлэх үеийн Давидын маскил.
1Хүчирхэг хүн ээ, чи яагаад бузар муугаар бахархдаг вэ?
Бурханы хайр энэрэл бүхэл өдөржин тэсвэрлэдэг.
2Худал хуурмагийн ажилчин аа, чиний хэл
Хурц тонгорог мэт сүйрлийг сэддэг.
3Чи сайнаас илүүгээр бузар мууг хайрладаг
Үнэнийг ярихаасаа илүүгээр худлыг хайрладаг.
Села
4Зальт хэл ээ,
Чи хөнөөлт үг бүрийг хайрладаг.
5Харин Бурхан чамайг үүрд сөнөөнө.
Тэрээр чамайг авч хаян майхнаас чинь гаргаж,
Амьдын газраас чамайг үндсээр чинь суга татан хаяна.
Села
6Зөв шударга хүн хараад, эмээж
Түүнийг тохуурхан инээхдээ
7“Харагтун, Бурханыг өөрийн хоргодох газар болгоогүй,
Харин өөрийн баялгийн элбэг дэлбэгт итгэж,
Хүсэл дотроо хүчтэй байсан хүн энэ байна” гэх болно.
8Харин би бол Бурханы өргөөнд буй ногоон чидун мод мэт.
Би Бурханы хайр энэрэлд мөнхийн мөнхөд итгэдэг.
9Та үүнийг үйлдсэн учраас би Танд мөнхөд талархаж,
Таны нэр сайн учир би Таны ариун хүмүүсийн өмнө
Түүнд найдан хүлээнэ.

Одоогоор Сонгогдсон:

ДУУЛАЛ 52: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна