ДУУЛАЛ 50:7-12
ДУУЛАЛ 50:7-12 АБ2004
“Сонсогтун, Миний хүмүүс ээ, би ярих болно. Израиль аа, Би чиний эсрэг гэрчилнэ. Би бол Бурхан, чиний Бурхан билээ. Би чиний тахилуудаас болж чамайг зэмлэхгүй бөгөөд Чиний шатаалт тахилууд ч үргэлж миний өмнө байдаг. Би чиний гэрээс залуу бухыг ч, Чиний хашаанаас хуцыг ч авахгүй. Учир нь ойн амьтан бүр, Мянган толгодод бэлчдэг мал сүрэг Минийх юм. Би уулын шувуу бүрийг мэддэг бөгөөд Хээр талд хөдөлдөг бүхэн Минийх юм. Би өлссөн байсан ч чамд хэлэхгүй байсан. Учир нь дэлхий болон түүний агуулдаг бүхэн Минийх юм.