ДУУЛАЛ 4:1-8
ДУУЛАЛ 4:1-8 АБ2004
Миний зөв шударгын Бурхан, Намайг дуудахад хариулаач! Намайг зовоход Та намайг амраасан билээ. Намайг өршөөн, залбирлыг минь сонсооч. Хүний хөвгүүд ээ, хэдий болтол миний цог жавхлан ичгүүрээр солигдох вэ? Хэдий болтол та нар хоосон юманд дурлаж, Худал хуурмагийг хайх юм бэ? Села Харин ЭЗЭН Өөрийн төлөө бурханлаг хүмүүсийг тусгаарласныг мэдэж ав. Намайг дуудахад ЭЗЭН сонсдог билээ. Чичрэн айж, нүгэл бүү хий. Орон дотроо зүрхэндээ тунгаан бясалгаж, дуугүй бай. Села Зөв шударгын тахил өргөж, ЭЗЭНд итгэ. “Бидэнд сайныг үзүүлэгч нь хэн бэ?” гэж олон хүн асууж байна. ЭЗЭН, Өөрийн мэлмийг өргөн бидэн дээр гэрэлтээч! Зүрхэнд минь Таны өгсөн баяр баясгалан нь Тэдний үр тариа, шинэ дарс бялхах үеийнхээс ч илүү юм. Би амар амгалан хэвтэж, унтах болно. Намайг аюулгүйгээр аж төрүүлэгч нь, ЭЗЭН, Зөвхөн Та билээ.