ДУУЛАЛ 36:1-12
ДУУЛАЛ 36:1-12 АБ2004
Бурханлаг бус хүнд зүрхэнд нь нүгэлт чанар ярьдаг. Түүний нүдэнд Бурханаас эмээхүй нь үгүй. Учир нь тэр өөрийгөө дөвийлгөж, өөрийн гэм нүглийг илрэхгүй, үзэн ядагдахгүй! гэсэн. Түүний амнаас гарах үг нь хорон муухай бөгөөд хуурамч юм. Тэр мэргэн ухаан ба сайн үйлсээ зогсоосон. Тэр гэмт хорон санаагаа орондоо төлөвлөдөг. Тэр өөрийгөө буруу зам дээр зогсоодог. Тэр бузар үйлийг жигшдэггүй. ЭЗЭН, Таны энэрэл тэнгэрт бий! Таны итгэмж огторгуйд ч хүрнэ. Таны зөв шударга Бурханы уулстай адил, Таны шүүх бол их далайтай адил. ЭЗЭН, Та хүн болоод араатныг хамгаалдаг. Бурхан аа! Таны энэрэл хайр хичнээн үнэтэй вэ! Хүмүүн Таны жигүүрийн сүүдэр дор хоргоддог. Тэд Таны өргөөн дэх баялгаар элбэг хангалуун байдаг. Та тэднийг Өөрийн тааламжит голоос ундаалдаг. Амийн эх булаг нь Танд бий. Таны гэрэл гэгээнд л бид гэрэл гэгээг хардаг. Таныг таньж мэдэгчдэд Өөрийн энэрэл хайрыг үргэлжлүүлэн Шулуун шударга сэтгэлтэнд Өөрийн зөв шударгыг хүртээгээч! Бардамнагчийн хөлийг надад бүү хүргээч! Муу хүний гараар намайг бүү зайлуулаач! Гэм хор хийгчид тэнд унасан. Тэд газар хөсөр унаад, дахин босож чадахгүй!