ДУУЛАЛ 34:8-15

ДУУЛАЛ 34:8-15 АБ2004

ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз. Түүний дотор хоргоддог хүн юутай ерөөлтэй вэ! Түүний ариун хүмүүс ээ, та нар ЭЗЭНээс эмээгтүн. Түүнээс эмээгчдэд юу ч дутагддаггүй. Залуу арслан ч гачигдан өлсөж байдаг. Харин ЭЗЭНийг хайгчид ямар ч сайн юмаар гачигдахгүй. Хүүхдүүд ээ, та нар ирж, намайг сонс. Би та нарт ЭЗЭНээс эмээхийг зааж өгье. Амийг хүсэмжилдэг бөгөөд Сайныг харахаар урт наслахыг хайрлагч хэн бэ? Өөрийн хэлийг хорон муугаас, Өөрийн уруулыг худал хэлэхээс сахин хамгаал. Бузар муугаас салж, сайныг үйлд. Амар тайвныг хайж, түүнийг мөрдөн мөшгө. ЭЗЭНий мэлмий зөв шударга хүн уруу чиглэсэн байдаг бөгөөд Түүний сонор тэдний хашхирахыг чагнадаг.

ДУУЛАЛ 34:8-15 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв