ДУУЛАЛ 33:1-10
ДУУЛАЛ 33:1-10 АБ2004
Зөв шударга хүмүүс ээ, ЭЗЭН дотор баярлан дуулагтун. Шулуун шударга хүн магтан дуулахад зохистой. Ятгын эгшгээр ЭЗЭНд талархал өргө. Арван утаст пийпаа хөгжмөөр Түүнд магтаалуудыг дуулагтун. Түүнд шинэ дууг дуул. Баярт дуугаар уран чадварлаг тогло. Учир нь ЭЗЭНий үг бол шулуун шударга бөгөөд Түүний бүх ажлууд итгэлтэйгээр хийгдсэн юм. Тэрээр зөв ба шударга байдлыг хайрладаг. Дэлхий ЭЗЭНий хайр энэрлээр дүүрэн. ЭЗЭНий үгээр тэнгэрүүд, Амных нь амьсгалаар тэдгээрийн бүх эрхэс бүтээгдсэн. Тэрээр далайн усыг овоо шиг хамтад нь цуглуулдаг. Тэрээр гүний усыг агуулахад хуримтлуулдаг. Бүх дэлхий ЭЗЭНээс эмээгтүн. Ертөнцийн бүх оршин суугчид Түүнийг хүндэтгэгтүн. Учир нь Түүнийг айлдахад тэр нь биелсэн. Түүнийг тушаасанд тэр нь бат бэх болсон. ЭЗЭН улс үндэстнүүдийн зөвлөгөөг үгүй хийдэг. Тэрээр хүмүүсийн төлөвлөгөөг үр дүнгүй болгодог.