ДУУЛАЛ 21

21
Давидын дуулал. Найрал дууны удирдаачид.
1ЭЗЭН, Таны хүчинд хаан баясах болно,
Таны авралд тэр ямар их баярлана вэ!
2Та түүнд зүрхнийх нь хүслийг өгсөн бөгөөд
Түүний уруулын гуйлтанд татгалзаагүй.
Села
3Учир нь Та түүнийг сайн зүйлсийн ерөөлөөр угтан авдаг.
Та шижир алтан титмийг түүний толгойд өмсгөдөг.
4Тэр Танаас амь гуйсанд
Та түүнд мөнхийн мөнхөд урт удаан насыг өгсөн юм.
5Түүний алдар Таны авралаар дамжуулан агуу их юм.
Та түүний дээр алдар ба сүр хүчийг өмсгөсөн.
6Учир нь Та түүнийг мөнхөд хамгийн ерөөлтэй болгодог.
Та түүнийг Өөрийнхөө оршихуйд баяр баясгалантай болгодог.
7Учир нь хаан ЭЗЭНд түшдэг бөгөөд
Хамгийн Дээд Нэгэний хайр энэрлээр тэр ганхахгүй.
8Чиний гар өөрийнхөө бүх дайснуудыг олно.
Чиний баруун гар чамайг үзэн ядагчдыг олж илрүүлэх болно.
9Чи уурласан үедээ тэднийг галтай зуух мэт болгоно.
ЭЗЭН өөрийн уур хилэн дотроо тэднийг залгиж,
Гал тэднийг шатаана.
10Чи тэдний үрийг дэлхийгээс,
Тэдний удмынхныг хүний хөвгүүдийн дундаас устгана.
11Хэдийгээр тэд Таны эсрэг хорон мууг санаархаж,
Хуйвалдаан зохиосон боловч
Тэд амжилтад хүрэхгүй.
12Учир нь Та тэднийг нуруугаа харуулахад хүргэх болно.
Та тэдний нүүрний эсрэг сумаа онилон бэлэн болгоно.
13Өөрийн хүч чадлаар, ЭЗЭН, Та өргөмжлөгдөх болтугай!
Бид Таны сүр хүчийг дуулан магтах болно.

Одоогоор Сонгогдсон:

ДУУЛАЛ 21: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна