ДУУЛАЛ 18:20-27
ДУУЛАЛ 18:20-27 АБ2004
ЭЗЭН намайг зөв шударгын минь дагуу шагнасан, Гарын минь цэвэр байдлаар Тэр надад хариулсан. Учир нь би ЭЗЭНий замыг баримталж, Өөрийн Бурханаас хорон муугаар салаагүй. Түүний бүх тогтоолууд миний өмнө байсан бөгөөд Би Түүний зарлигуудыг өөрөөсөө холдуулаагүй. Би бас Түүний өмнө гэм зэмгүй байж, Би өөрийгөө гэм нүглээсээ сахин хамгаалсан. Тиймээс ЭЗЭН надад зөв шударгын минь дагуу, Түүний мэлмийд миний гарын цэвэр байдлаар хариулсан. Энэрэнгүй хүмүүст Та Өөрийн энэрлийг үзүүлдэг. Шулуун шударга хүмүүст Та Өөрийн төгс чанарыг үзүүлдэг. Цэвэр хүмүүст Та Өөрийн цэвэр байдлыг, Хуурамч хүмүүст Та Өөрийн овжин байдлаа харуулдаг. Та зовж зүдэрсэн хүмүүсийг авардаг, Харин ихэмсэг харцыг Та номхтгодог.