ДУУЛАЛ 17:1-9

ДУУЛАЛ 17:1-9 АБ2004

Шударгын хэргийг сонсооч, ЭЗЭН, Миний хашхирахыг анхаараач. Худал хуурмаггүй уруулаас гарсан залбиралд минь чих тавиач. Миний шүүлт Таны өмнөөс ирэх авай. Таны мэлмий цэх шулуунаар харах болтугай. Та миний зүрхийг шалгав. Та шөнө айлчилжээ. Та намайг сорьсон бөгөөд Та юуг ч олоогүй. Би амаараа гэм нүгэл хийхгүй гэж шийдсэн. Хүний үйлсийн тухайд Таны уруулын үгийн дагуу Би хүчирхийлэгчийн замаас сахин хамгаалсан. Миний алхмууд Таны замуудад бат холбогдсон. Хөл минь халтирсангүй. Бурхан, Та надад хариулах учир Би Таныг дуудсан юм. Надад чихээ тавин, үгийг минь сонсооч. Таны баруун мутрын хажууд Эсэргүүцэн босогчдоос хоргодогчдын Аврагч аа, Хайр энэрлээ гайхамшигтайгаар үзүүлээч. Намайг нүдний цэцгий мэт хамгаалаач. Далавчнуудынхаа сүүдэрт намайг халхлаач, Намайг дарагч хорон муу хүнээс, Намайг бүсэлсэн хөнөөлт дайснуудаас.