ДУУЛАЛ 16:1-8
ДУУЛАЛ 16:1-8 АБ2004
Намайг хамгаалаач Бурхан, Учир нь би Таны дотор хоргоддог. Би ЭЗЭНд “Та бол миний Эзэн. Танаас өөр сайн сайхан гэж надад үгүй” гэж хэлэв. Газар дэлхийд байгаа ариун хүмүүсийн тухайд Тэд гойд сайн бөгөөд миний бүх баяр жаргал тэдэнд байдаг. Өөр бурханд хандагчдын гуниг зовлонгууд нэмэгдэнэ. Би тэдний цусан ундаан өргөлийг өргөхгүй, Тэдний нэрийг ч уруулаараа дуудахгүй. ЭЗЭН бол миний өвийн болон миний аяганы хувь юм. Та миний хувь ногдлыг тэтгэдэг. Надад тааламжтай газарт зураасуудыг татжээ. Миний өв наддаа үнэхээр сайхан. Надад зөвлөсөн ЭЗЭНийг би магтана. Шөнөөр ч оюун бодол минь намайг сургадаг. Би ЭЗЭНийг өөрийн өмнө үргэлж байхаар тавьсан. Тэр миний баруун гар талд байгаа учраас би ганхахгүй.